Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-24 нд нийтлэгдсэн байна.

Хүзүүгээр татсан хүслийн 3 жил

1/ 24/ 2024    12 цаг 41 минут

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогджээ. Тэрээр ердөө хэдхэн жилийн өмнө “улстөрийн болон захиргааны эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх ёстой” гэсэн зарчмыг МАН-ын дарга М.Энхболдод тулгаж байв. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын дарга бол ялаа ч үүр, ямбаа ч эдэл. Тиймээс дэлхийн жишгээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээ хий хэмээн “агсарч” явсан юм. Энэ ямба, ял хоёр өөрт нь ирнэ гэдгийг тухайн үед төсөөлж байсан нь юу л бол.

“Хүссэн юм хүзүүгээр татна” гэгчээр өнгөрсөн 3 жилд Л.Оюун-Эрдэнэ төрийн эрх баригч намын даргын хувьд ял үүрсэн үү, ямба эдэлсэн үү гэдгийг удахгүй иргэд үнэлнэ. Онцсайн үнэлгээ авахгүй нь ойлгомжтой. Наад захын жишээ нь, түүний итгэл үүрүүлж, томилсон нийслэлийн удирдлагуудын өнгөрсөн өдрүүдэд гаргасан “ давс мэт гашуун” шийдвэр МАН-ын рейтингийг багагүй хойш татсан гэж болно.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон өдрөө УИХ-ын танхимд тэрээр хэд хэдэн томоохон “амлалт” өгсөн байдаг. Үүнээс, нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулна гэх амлалт нь хамгийн сайн биелсэн нь байж болох юм. Онцлох ёстой өөр нэг зүйл бол Оюутолгой төслийн үр өгөөжийг Монголын эрх ашигт нийцүүлэх, Дубайн гэрээг цуцлах. У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа эхлүүлсэн уг ажлаа Ерөнхий сайд болоод эрчимжүүлсэн. Мэдээж 100 хувь биш ч Оюутолгой төслийн Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн, цаашид өр үүсэх эрсдэлгүй болсон. Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх төлөвлөгөөг цуцалсан, Монголын Засгийн газраас хөндлөнгийн аудит оруулахаар болсон, гүний уурхайг ашиглалтад оруулах хүртэл гарах зардлыг “Рио Тинто” хариуцахаар болсон, Монголын эрчим хүчний сүлжээнээс цахилгаан эрчим хүчээ хангах гэрээ байгуулах зэрэг нааштай мэдээлэл байгаа ч одоог хүртэл татварын маргааныг эцэслээгүй байна.

Тэр өдөр “хийнэ” хэмээн хэлсэн амлалтаас онцсайн биелсэн нэг зүйл бол хоёр яам нэмж байгуулах. Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам. Ингэснээр, Авлигатай тэмцэх тэмцлийг эрчимжүүлж,төрийн бүр үйлчилгээг “E- Mongolia”-д шилжүүлж, төрийн үйлчилгээг үнэлдэг тогтолцоог арилгана гэж байв.

Төрийн 181 үйлчилгээг цахимжуулаад байсан E- Mongolia-гаас өнгөрсөн 3 жилд нийт 1170 үйлчилгээг цахимаар авсан. Мэдээж, төрийн үйлчилгээний цахимжуулалтад иргэд сэтгэл ханамжтай байгаа ч төрийн үйлчилгээг үнэлдэг тогтолцоо арилсан уу гэвэл толгой сэгсэрсэн хэвээр байна.

Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас “ Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэх зэрэг урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогуудыг тодорхойлж, эдийн засгийн олон тулгууртай болгох ажлыг цаг алдалгүй хийх нь чухлыг онцолж байсан ч өнгөрсөн 3 жил Монголын эдийн засгийн зөвхөн уул уурхайн салбар үүрсээр ямар ч байсан хасахаас нэмэх рүү чирээд ирэв.

Уг нь шинжлэх ухаан, инновац, хүнд хөдөө аж ахуй логистик, аялал жуулчлалыг улс орны тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлно хэмээн том дуугарсан ч одоогоор шинжлэх ухаан, инновацын салбарт гарсан ахиц тун бага. Хөдөө аж ахуйн салбар бүүр -9 хувь хүртэл доошилсон. Аялал жуулчлаын салбарын орлогыг үлэмж өссөн хэмээн мэдээлж буй ч мэргэжлийнхэн энэ бол хөөсөрсөн тоо хэмээн үгүйсгэж буй.

Ухраагүй урагшилсан салбар гэвэл тээвэр. Мэдээж нүүрсний экспорт үлэмж нэмэгдсэнтэй холбоотой ч төмөр замын болон автозамын бүтээн байгуулалтын төслүүд нэлээн урагшилсан. Мухар, сохроор дуудуулсан ч Тавантолгой Гашуунсухайт, Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, 2 сая гаруй тонн ачаа тээвэрлээд буй. Эдийн засагт онцлох тоонууд байгааг бас үгүйсгэж болохгүй.

Экспорт 2023 онд түүхэн дээд амжилт тогтоож, 15.2 тэрбум ам.долларт хүрсэн, валютын нөөц нэмэгдсэн, ДНБ 63.3 их наяд төгрөгт хүрсэн, эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай гарсан, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум долларын ашигтай гарсан, төсвийн орлого 6 их наяд төгрөгөөр өссөн гээд...

Харамсалтай нь, энэ бүх нэмэхтэй тоог УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2023 оны намрын чуулганыг хааж хэлсэн үгээр үгүйсгэсэн. Тэрээр “ “Нийгэмд бухимдал маш их байна” гэсэн дүгнэлт саяхан хийсэн судалгааны дүнгээр гарсан. Бухимдлын шалтгаан 3 гол хүчин зүйлээс хамаарч байгаагийн хамгийн эхэнд “Шударга бус байдал”, хоёрдугаарт “Эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдал” нэрлэгдсэн байна. Судалгаанд оролцсон 10 хүн тутмын 8 нь амьдрал доройтсон, инфляц буурч байгаа ч цалин, тэтгэвэр, орлогын нэмэгдэл нь үнийн өсөлтийг давж чадахгүй байна гэж үзжээ. Нэг үе 16.9 хувьд хүрээд байсан инфляц буурч, 7.9 хувь болсон нь бодит үзүүлэлт мөн. Гэвч иргэд “Бодитоор амьдрал, амьжиргаа сайжраагүй байхад эдийн засаг өсөж байна, инфляц нэг оронтой тоонд байна гэж ярих нь бухимдлыг улам нэмэгдүүлж байна” гэж үзсэн байна. Ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд алхам тутамдаа илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж ард түмэн бухимдаж байна” гэж хэлсэн байдаг.  

Үнэхээр Л.Оюун-Эрдэнийн хувьд “Авлигатай тэмцэх” гэдэ том пиартай гарч ирсэн хүн. “Авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж, шударга ёс тогтсон шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч, тууштай тэмцэнэ” хэмээн тэр чанга дуугарсан. Үүнийхээ төлөө тэр Хөгжлийн банкны зээлдэгч, Нүүрсний хулгайч, Улсын томоохон үйлдвэрүүдийг өөрийн болгохоор санаархагч улстөр бизнесийн бүлэглэлийг олон нийтийн өмнө гаргаж тавьсан. Гэвч хариуцлага тооцож чадсан уу гэхээр “асуултын тэмдэг”-тэй хэвээр...

Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэгт нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд гэм буруугийн шүүх хуралдааныг 47 хоногийн туш нээлттэй хийж, 48 хүнийг гэм буруугүй, 32 хүнийг гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн. Гэм буруутай этгээдүүдийн хувьд авсан зээлээсээ хэдэн арав дахин бага мөнгөн торгууль, нийтийн албанд томилогдох эрхээ хасуулах хэмжээний шийтгэл авсан. Харин “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн хувьд эхний 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал 5 удаа хойшилж, одоогоор хаалттай явагдаж буй. Эрдэнэтийн 49 хувийг Монголд шилжүүлсэн нэрээр төрийн мөнгөөр төрийн өмчийг авсан гэх хэргийн тухайд, одоогоор эзэн холбогдогчоо гадагш нь алдсан байдалтай хүлээгдэж байна. Засгийн газрын тусгай сангуудын нэг Боловсролын зээлийн сангаас энгийн иргэний хүүхэд биш “эзний” хүүхдүүд хүртдэг байсан нь ил болсон ч тэд бас л хариуцлагын гадна явна. Яг үнэндээ ганц шүдгүй болсон “Арслан” гадаадаас чирч ирснээс өөр үр дүн хараахан гараагүй байна.

Ард түмэн МАН ч, АН ч адилхан “хулгай” гэсэн ойлголттой болсныг эс тооцвол хариуцлага хаа, хаанаа үүрээгүй байгаа юм.

Шүүх засаглал  руу хариуцлагыг чиглүүлсээр байгаа ч ард түмэн МАН, АН-аас л нэхэж байна.

МАН-ын, бүүр тодруулбал Засгийн газрын тэргүүний хүслээр Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр 2024 оны сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Тэгэхээр өнөөдөр УИХ-д суугаа 76 гишүүнээс гадна 50 хүн нэмэгдэнэ. Харин МАН-д “2024 оны сонгуульд нэг ч хулгайч оруулахгүй” гэх амлалтыг Л.Оюун-Эрдэнийн амлалтад хүрэх нэр дэвшигч хэд бол...

“Хүссэн юм хүзүүгээр татна” гэх үгний утгыг Ерөнхий сайд маань Сонгуулийн босгон дээр гүнээ мэдрэх нь тодорхой болоод байна.

 

 

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube