Өчигдөр шөнө Дүнжингаравын уулзвар дээр байгалийн хий ачсан том тэрэг жижиг тэрэгтэй мөргөлдсөний улмаас хүчтэй дэлбэрэлт болж, их хэмжээг хамарсан гал түймэр гарсан. Түймрийн улмаас олон айлууд орон гэргүй болж, олон хүн эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирсон байдалтай байна.
Олон давхар байр шатсан бөгөөд иргэд нь галаас амьд мэнд гарч чадсан. Харин тэдгээр иргэдийг зочид буудалд байрлуулсан байгаа. Тэгвэл тэдний дунд өрх толгойлсон эмэгтэй ипотекийн зээлээр байртай болсон байжээ. Харамсалтай байрынх нь гамшгийн даатгалын гэрээ нь дуусчихсан байсан гэдгийг хэлж байгаа юм. Тэгвэл зээлээр авсан орон сууц ямар нэгэн гамшигт өртвөл Ипотекийн корпорац болон банкууд хариуцахгүй юм байна.
Ипотекийн зээл авах үед 3 жилийн хугацаатай даатгалын гэрээ хийгддэг бөгөөд гэрээ дууссан тохиолдолд иргэн өөрөө даатгалын гэрээг дахин сунгуулах ёстой болдог байна. Даатгалын гэрээтэй үед гэрээний заалтын дагуу үнэлгээ хийж даатгалын компаниас нөхөн төлбөр олгох боломжтой. Хэрэв даатгалын гэрээ дууссан үед цаашид гэрээг сунгаагүй тохиолдолд даатгалын компани төлбөр олгох боломжгүй болдог.
Одоо манайд даатгал гэдэг асуудал яригдана, иймэрхүү гэнэтийн осолд өртсөн үед хэн хариуцлага хүлээх вэ гээд, манайд даатгал, даатгалын ач холбогдлын талаар ямар ч нийтийн ойлголт байдаггүй. Тэр байтугай байр түрээслэхдээ, оффис талбай ч түрээслэхдээ түрээслэгч, түрээслүүлэгч харилцан ярьж даатгал хийлгэхийг ярих хэрэгтэй. Гамшгийн үед хэн хариуцлага хүлээх, ямар үед түрээслэгч хариуцах, ямар үед хөрөнгийн эзэн хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг нарийвчлан оруулж өгөх ёстой хэмээн нэгэн иргэн бичжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.