Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар хэлэлцэж буй.
Улмаар амиа алдсан онцгой байдлын гурван алба хаагчийн ар гэрт гурван өрөө байр олгохоор шийдвэрлэсэн байна.
Амиа алдсан алба хаагчдын гэр бүлд орон сууц олгох ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцах бөгөөд "Буянт-Ухаа-2" хорооллоос тус бүр гурван өрөө байр олгох юм байна. Орон сууц олгох энэхүү шийдвэр нь Онцгой байдлыг ерөнхий газраас олгох тэтгэмжээс тусдаа ажээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.