Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин партол маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, хүчтэй дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн улмаас Онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, олон хүн түлэгдэж, орох оронгүй болсон.
Ажил үүргээ гүйцэтгэхээр очоод алтан амиа алдсан онцгойн гурван алба хаагчийг өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Улс орныг цочроосон гэнэтийн ослын үеэр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй чимээ сураггүй байсан Ерөнхийлөгч өнөөдөр ил гарч ирэв.
Тодруулбал, дээрх алба хаагчдыг эцсийн замд нь үдэх ёслол "Аврагч 120 дугаар анги"-д болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр хүрэлцэн очиж, амиа алдсан алба хаагчдын ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Чапаев Петька 2 гарч ирж онигоо ярихгүй юм болов уу