Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-29 нд нийтлэгдсэн байна.

Циркийн барилгын үндсэн хийц хэв маягийг өөрчлөхгүй, тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв

1/ 29/ 2024    10 цаг 09 минут

Дэлхийд Монголоо сурталчилдаг урлагийн авьяастнуудын тэргүүн эгнээнд циркчид багтана. Циркийн урлаг үзүүлбэрийг дэлхийд сурталчилж, Монголынхоо нэрийг тив дэлхийд гаргаж явсан үе үеийн циркчид өөрийн гэсэн байргүй болоод олон жилийн нүүрийг үзэж байна.  Тодруулбал, цэнхэр дээвэртэй Циркийн байр Д.Долгосүрэн зааны "том" толгойтой хүүхдүүдийн гараар ороод устсан гэж хэлж болно доо. 

Тухайлбал, Д.Сумъяабазар,  Д.Дагвадорж нар циркийн барилгыг авсан. Уг нь улсын өмч байх ёстой. Гэтэл яаж яваад тэдний гарт орсон ээдрээ төвөгтэй. Тиймээс ч өнгөрсөн жил Соёлын яам эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина гэгчээр авна гэж яваад ч амжилт олоогүй.  Барилгыг нураагаад засвар хийнэ, хийц хэв маягийг алдагдалгүйгээр цирк хэвээрээ үлдэнэ хэмээн ярьж байсан асуудал сүүлдээ өөр загвараар яригдаж, гадны хөрөнгө оруулалтаар том барилга байгууламж барихаар болжээ гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Сингапурын хөрөнгө оруулалттай, томоохон үйлчилгээний байгууллага болгохоор улайрч шийджээ гэсэн мэдээлэл цацагдсан. 

Тэртээ 1971 онд одоогийн Монголын Үндэсний циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Гэвч Монголын Үндэсний циркийг тойруулан хашаа татаж, барилгын дотор талыг нураасан. Циркийн удирдлагын зүгээс “Иж бүрэн засвар хийж байна” гэх мэдэгдлийг хэд, хэдэн удаа гаргасан байна. Засвар хийгдэж, шинэчлэгдэж, үйл ажиллагаагаа нээсэнгүй. Гадны циркчид Монголд ирэхэдээ Бөхийн өргөөг нь түрээслэж тоглолтоо толилуулна. Монголын циркчид ч мөн ялгаагүй. 

Циркийн барилгын хэв шинжийг хэвээр хадгалан засвар хийж байгаа гэх боловч эсрэгээрээ, уламжлалт хэв шинжийг нь өөрчилж, манежийг нь нурааж, дотоод хэв загварыг нь алдагдуулсан байдаг гэх. 

Гурван жилийн өмнө циркчдийн төлөөлөл “Алтан манежийг нь битгий нураагаач гэсэн ч нураасан байсан.  . Циркийн амин судас, хийморь сүлдийг үндсээр нь тасалсан үйлдэл гэж харж байна. Сайхан болгоно гэж байгаа ч заавал ингэж хэв шинжийг нь алдагдуулан нураах хэрэг байсан юм уу. Монголд шоу хийх газар мундахгүй их байна шүү дээ. Гэтэл гэр бүлээрээ хамт үзэх үзвэрийн газар байхгүй байна" гэж ярьж байсан удаатай.

Тэгвэл цикрийн барилга циркээрээ үлдэх үү,  зүс царайг нь өөрчлөөд байна уу гэдэг дээр Хотын дарга асан Д.Сумъяабазар өчигдөр тайлбар хийжээ. 

Тэрбээр "Циркийн барилгыг тавдугааор сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар мэргэжлийн залуус өдөр шөнөгүй ажиллаж байна. Компанийн удирдлагуудаас асууж тодрууллаа. Циркийн барилга байгууламжийн ажил нь хийцлэл, үндсэн хэв маяг, загварчлалаа өөрчлөхгүйгээр хэвийн явагдаж байгаа бөгөөд одоо дотоод заслын ажил хийж байгааг хэлж байна" гэжээ.

Тэгэхээр тавдугаар сарын 1-нд л худлаа үнэн эсэхийг харах нь.  Өөрсдийгөө өмгөөлж хамгаалж тайлбар хийж байгаа ч өнгөн цаанаа циркийн барилгаар тоглосон байх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгаа юм. Тэгвэл бүгдийг цаг хугацаа харуулах нь ээ. 

 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube