2012 онд Монгол Улсын иргэдэд газрын баялгаас хувь хүртээх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн байдаг. Тэгвэл дөрвөн жилийн өмнө ногдол ашгаасаа хүртэж байсан иргэд өнөө жил ногдол ашиг хүртэх ёстой. Тэрийг нь цагаан сараас өмнө тарааж өг гэсэн иргэд болон иргэний нийгмийн шаардлагуудын хүрээнд 02 дугаар сарын 01-нээс эхэлж ногдол ашиг гэж иргэн бүрт 120 мянган төгрөг өгнө гэсэн мэдээллийг албаныхан гаргасан. Өөрөөр хэлбэл ЭТТ болон Ардын намынхан мэдээлэл хийсэн байгаа юм.
Тэгвэл чоно борооноор гэгчээр олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувьцааны ногдол ашиг тараах болсонтой холбогдуулан данс нээнээ гэх залилангууд хөдөө орон нутгаар гараад эхэлжээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байх, хуурамч мэдээлэлд автаж данс нээлгэж хохирохгүй байхыг холбогдох газруудаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.