НҮБ-ын харьяа Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага /UNWTO/-ийн нэрийг дурдах болон товчлоход төвөгтэй байгаа тухай мэдээлэл их гарсан учраасНҮБ, Дэлхийн Аялал Жуулчлалын Агентлагт рэбрэндинг хийж хялбар нэр оноож өгөхөөр болж байна.
Самарканд хотод өнгөрсөн 10 дугаар сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр UNWTO буюу НҮБ-ын харьяа Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын нэрийг сольж, илүү хялбар “НҮБ Аялал Жуулчлал” хэмээх нэртэй болж байгаа талаар анх зарлаж байсан. WTO хэмээх товчлол нь үргэлж World Trade Organization-тэй андуурагддаг байсан бөгөөд шинэ нэр нь хүмүүст хайлт хийх болон нэрийг дуудахад илүү хялбар болж байна.
Мөн шинэ нэрний хамтаар шинэ уриа гарж ирсэн. Шинэ уриа нь “Дэлхийг ойртуулах” ажээ.
НҮБ Аялал Жуулчлалын шинэ брэнд ирэх хэдэн сарын хугацаанд олон нийтэд хүрэх бөгөөд вебсайт, сошиал медиа болон бусад мэдээллийн самбарууд мөн шинэчлэгдсэн байна.
Мадрид хотод төвтэй НҮБ Аялал Жуулчлал нь нийт 160 гишүүн орон, хэдэн зуун хувийн хэвшлийн салбар, олон бүс нутагт салбартай юм. Тэдний гол зорилго бол тогтвортой аялал жуулчлалыг дэмжих үүрэгтэй. Түүнчлэн дэлхийн аялал жуулчлалын гол дата, мэдээллийн эх сурвалж нь НҮБ Аялал Жуулчлал юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.