Нийслэл халтиргаа гулгаатай, хар утаатай байна. Нийтийн зам талбайд үүссэн мөс халтиргаа гулгаанаас болж халтирч унаж эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амь насаа ч эрсдэлд оруулах нөхцөл байдал үүссэн байгаа юм.
Нийтийн эзэмшлийн талбайг тухайн аж ахуйн нэгж байгууллагууд цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Нийслэлээс давс бодисоо цацаж байгаа ч хүйтэн учраас мөс сайн арилгахгүй байна гэсэн тайлбарыг хийсэн байсан.
Тэгвэл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Архангай аймгийн Бөх билэгт дэвжээний багш дасгалжуулагч Д.Рагчаа тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд гудамжны цас мөс арилгаж нийт нийгэмд тустай ажил хийсэн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.