Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-31 нд нийтлэгдсэн байна.

Н.Эрдэнэхүү:10-15 жилийн дараа Монголчууд уушгины хорт хавдраар дэлхийд тэргүүлэхээр байна

1/ 31/ 2024    9 цаг 44 минут

НҮБ-аас санаачлан 2005 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг “Хавдрын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэх болжээ. Энэ өдрийг угтаж Хавдар судлалын үндэсний төвөөс өчигдөр мэдээлэл хийсэн билээ. 

 Монгол Улс хорт хавдрын тохиолдлоор дэлхийд эхний 50-д ордоггүй ч нас баралтаараа дэлхийн 195 орноос тэргүүлдэг аж. Энэ байдлыг өөрчлөхөд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчилж эдгэрүүлэх хоёрыг тусгаарлах хэрэгтэй гэж үздэг байна. Хорт хавдраар өвчлөгсдийг насны бүлгээр нь авч үзвэл 40-өөс дээш насныхны дунд өвчлөл өндөр байна.  2023 онд монгол улсад 7244 хүн хавдараар шинээр өвдөж 4556 хүн хавдарын оношоор буюу хавдар өвчнөөр энджээ. Нийт нас баралтын таван хүн тутмын нэг нь хорт хавдарын шалтгаантай нас барж байгаа нийт нас барж байгаа хүмүүсийн дотроос нэг жил хүрэхгүй нас барж байгаа хүмүүс 62 хувийг эзэлж байна. 

Ингээд тус төвийн захирал Н.Эрдэнэхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Агаарын бохирдлоос болж Монголчууд удахгүй уушгины хорт хавдраар тэргүүлдэг болно гэсэн яриа байсан. Энэ үнэн үү? 

-Тэр бол үнэн. Ерөөсөө утаа агаарын бохирдолтой холбоотой. Яагаад гэвэл утааны бохирдол гэхээр дэлхийн улс орнууд бидний нүдэнд харагдаж хамарт үнэртдэггүй ийм агаарын бохирдлын тухай ярьдаг. Бид бүхэн болон нүдэнд харагдаад хамарт мэдрэгдээд хэл аманд мэдрэгдэж байгаа агаарын бохирдолтой орчинд 3 болон түүнээс дээш жил амьдарч байна. Тэгэхээр бараг 30 жил амьдарчээ. Тиймээс 3-аас дээш жил амьдрахад л уушгины хавдар өвчлөх магадлал 3 дахин ихсэж байна. Ийм судалгаа ч бий. Тэгэхээр бид нар 30 жил амьдарсан, удахгүй 10-15 жилдээ уушгины хавдраар тэргүүлнэ. Ийм л улс орон болно. Одоо бол элэгний хавдраар тэргүүлж байгаа шүү дээ. 

-Залуус маань уушгины хорт хавдраар өвчилдөг болжээ? 

-Харин тийм, харамсалтай. Манайд идэрхэн бүр 20 хэдхэн настай залуус уушгины хорт хавдраар өвдөж хүндэрсэн байдалтай ирж байсан. Шалтгаан нөхцөл нь нөгөө л агаарын бохирдол, утаат болон цахилгаан тамхины хөр нөлөө. Уушгины хавдар залууст илэрч байна гэдэг бол аюул. Өмнө нь нэг хоёроор илэрч байсан бол одоо тоо нь нэмэгдээд байна. 

-Хавдар залуужаад байна уу?

-Хавдрын өвчлөл ихсэж байгаа. Та бүхэн тоо судалгааг харж байгаа байх. Нийт 45-аас дээш насныхан 84 хувь байна. Ерөнхийдөө энэ тоондоо байгаа. 15 хувь нь 45-аас доош насныхан байна гэсэн үг. Сүүлийн үед бодит тоогоороо яривал залуу хүмүүс их байна. Бүр 20 нас ч хүрээгүй залуу хүн уушгины хавдраар өвдөж байна. Залууст янз бүрийн хавдар илэрнэ. Эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар голчлон илэрч байна. Ерөнхийдөө уушгины хавдар, улаан хоолойн хавдар, умайн хүзүүний хавдар залуужаад байна. Элэгний хавдар 45-аас дээш насныханд илүү илэрч байна. 

-Хүүхдийн хавдар хэр байгаа юм бэ?

-Жилдээ бол шинээр 100-200 хүүхэд үзэж байгаа. Нийтдээ Монголд 400 гаруй хүүхэд хавдартай байдаг гэж ойлгож байгаа. 

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд яг хэчнээн хүн хорт хавдар өвчинтэйгээ тэмцэж, эмчийн хяналтад байна вэ?

-Хорт хавдартай 30 орчим мянган хүн эмчийн хяналтад байна. 

-Хавдрын өвчлөл ихсэх, өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэх шалтгаан юу байна вэ?

-66 хувь нь биднээс өөрөөс болоод байна. Нөгөө архи тамхины хэрэглээ,  хөдөлгөөний идэвхгүй байдал, халдварын хүчин зүйл гэх мэт.  Олон шалтгаантай байдаг. Хэн нэгэн буруутай хүнийг хайгаад байдаг. Энэ бол буруу.  Мөн агаарын бохирдол хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл болж байна. Архи, тамхи, агаарын бохирдол хавсраад хавдрын вирусыг мутаци хэлбэрт оруулж байна. 

-Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эрт эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой гэдэг юм билээ?

-Тийм. Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа хавдрын хоёр дахь хавдар нь умайн хүзүүний хавдар. Тэгэхээр вакцинжуулалтыг зөв хийх юм бол олон эмэгтэйг аврах боломжтой. Энэ халдвараар алдахаас ч сэргийлнэ, олон янзын өвчлөл бий түүнээс ч сэргийлнэ дээ. Эрт илрүүлбэл бүрэн эдгэрнэ. Тиймээс 3 жил тутамд шинжилгээ өгч байх ёстой. 

-Умайн хүзүүний хавдрыг богино хугацаанд хурдан илрүүлэх хиймэл оюун ухаан ашигласан технологи ороод иржээ. Энэ хэр технологи вэ?

-Энэ бол хавдрын эмнэлэгт хэрэггүй юм. Яагаад гэвэл бид нар илүү мэргэжлийн нарийн юмаар үздэг.  Харин эрт илрүүлэгийн түвшинд хиймэл оюун ухааныг ашиглана гэсэн үг. Та өөрөө хавдрын ойлголтгүй байсан ч гэсэн энэ технологиороо үзлэг хийгээд хавдрыг тодорхойлох боломжтой. Хэрвээ сэжигтэй тохиолдол илэрлээ гэхэд хавдрын эмнэлэг рүү явуулаад хавдрын эмч нар хавдар уу биш үү гэдгийг тодорхойлно. Тийм ч учраас энэ технологи хөдөө орон нутагт хувийн эмнэлгүүдэд, дүүргийн эмнэлгүүдэд байхад тохиромжтой, ач холбогдолтой. 

-Ирэх гуравдугаар сард шинэ туяа эмчилгээг нэвтрүүлэх гэж байгаа гэсэн үү?

-Химийн бай эмчилгээ оруулсан байсан бол бид бүхэн туяаны бай эмчилгээ оруулчихсан байна. Удахгүй бид элэгний болон тархины хавдарт маш өндөр тунгаар оруулдаг эм эмчилгээг оруулж ирэх гэж байна. Ингэснээр дэлхийн түвшинд зэрэгцэж очиж байгаа гэсэн үг.  Энэ эмчилгээ сайн учраас манайхаар эмчлүүлсэн хүмүүс 5 болон түүнээс дээш жил амьдарч байгаа. Тэгэхээр энэ хувийг дэлхийн түвшинд буюу 60 хувьд аваачих зорилготой. Төнөг төхөөрөмж суурилагдсан байгаа. Энэ эмчилгээг нэвтрүүлснээр гадагшаа явах шаардлагагүй болно гэсэн үг. 

-Хавдар судлалын төвийн шинэ барилга барих асуудал юу болсон бэ?

-Богд ууланд барилгаа барихаар төлөвлөсөн байгаа. Зураг төсөл болон бусад асуудлууд нь бүрэн шийдэгдэж дуусаагүй. Төсвийг нь Монгол Улсын төсвөөс гаргана гэдэг бол хэцүү байх. Гэхдээ ямар ч байсан эхний 10 орчим тэрбум төгрөгийг гаргаад бусад дэд бүтэц болон бусад асуудлыг шийдэхээр төсөв гаргасан. 

-Нийт хэчнээн төгрөгийн төсвөөр баригдах барилга вэ?

-300 тэрбум төгрөг. 10 тэрбум төгрөгийг нь төсвөөс шийдэж өглөө. Эмнэлгийн суурийг тавьж өгөхөд зориулна. Үлдсэн 290 тэрбум төгрөгийг нь хэрхэн яаж гаргахыг мэдэхгүй байна. Засаг шийдэж өгч чадахгүй юм шиг харагдаад байна. Найман жилийн өмнө энэ эмнэлгийн асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Хавдар-2 эмнэлгийг барина гэсэн. 

-Энд баригдсан барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглана гэж ярьж байсан даа. Тэр нь юу болсон бэ?

-Нэг хэсэг тэгж ярьж байгаад больчихсон. Цаанаа ямар асуудал байгааг мэдэхгүй. Хөгжлийн банкнаас зээл авсан. Зээлээр барьсан. Зээлийн хажуугаар шүүхийн тогтоол гарсан. ХСҮТ-ийн газар дээр баригдсан барилга. Үүнийгээ чөлөөлөх ёстой. Гэвч нэгэнт баригдсан барилгыг яахыг би мэдэхгүй.  Хамгийн гол шинэ ганцхан эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг биш. Судалгаа сургалт явуулдаг орчин үеийн агааржуулалт сайтай, өмхий үнэртдэггүй цогц эмнэлэг хэрэгтэй байна. Газрыг нь бол шийдчихсэн. Манай эмнэлэг хотын төвд байж бохироо соруулдаг эмнэлэг гэдгийг хүмүүс мэддэггүй.  Стандартын шаардлага хангахгүй л байна гэсэн үг. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube