Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-02 нд нийтлэгдсэн байна.

Г.Жаргал: Бүсийн хөгжлийг хангахад нэн шаардлагатай зүйл бол хүн өөрөө

2/ 2/ 2024    10 цаг 56 минут

Монголын эдийн засгийн форум “Бүсчилсэн хөгжил” сэдвийн хүрээнд хоёрдугаар сарын 1,2-ний өдрүүдэд Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн салбар хуралдааны нэг нь “Төвийн бүсийн холболтын дэд бүтэц-тээвэр логистик, боомт, эрчим хүч, харилцаа холбоо” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнөж байгаа юм.

Удирдлагын академийн УСУТ-ын тэнхимийн багш, доктор Г.Жаргал “Бүс нутгийн холболтын дэд бүтэц гэдэг асуудал харьцангүй сүүлд яригдаж байна. Өмнө нь бид, дэд бүтэц гэж ярьдаг байсан бол өнөөдөр холболт гэдэг ойлголт бий болсон. Уламжлалт тээвэр, ложистик, эрчим хүч, харилцаа холбоо, боомт гэсэн таван материаллаг хүчин зүйлээс гадна энэ бүгдийг хэрэглэдэг, бүтээдэг хүнийг бас нэмэх хэрэгтэй. Тэгэхээр орон нутагт инженер, техникийн ажилтнуудын хэрэгцээ шаардлага маш их байна. Удирдлагын академи дээр болсон хэлэлцүүлгийн үеэр Төвийн бүсэд нэн шаардлагатай гурван зүйл юу вэ гэсэн асуултад нэгт, мэргэжилтэй ажиллах хүчний хангамжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэх гэж дийлэнх олонх нь хариулсан байсан. Хоёрт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд Төв аймаг, Дархан хотод суурьшлын бүс бий болгох, гуравт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ байгуулах буюу ложистик хөгжүүлэх гэжээ.

Ер нь, Хүний нөөцийн хангамжийг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэхээр нэгдүгээрт аймгийн төвүүдээ хот болгохоо албан ёсоор зарлах. Өөрөөр хэлбэл, Зуунмод, Дархан хот гээд. Хот болох эрхзүй болоод дэд бүтцийг нь байгуулж өгөх ёстой. Өнөөдөр хүн суманд амьдарч байгаа гэдгээ доор байгаа юм шиг бодоод байдаг. Хот гэдгийн цаана эдийн засаг, нийгэм соёлын дэд бүтэц нь бий болж байдаг. Тэгэхээр хүн өөрөө аяндаа татагдаж ирдэг.

Жишээ нь, Дорноговь аймаг багш болон эмч мэргэжлээр ирж байгаа хүмүүсийг тогтвортой таван жил ажиллавал орон сууцаар хангана гэснээр 1000 гаруй хүн ирсэн гэж байна билээ. Сайн мэдээ шүү. Тиймээс тухайн бүс нутагт хэнийг татах вэ, ямар ажлын байраар хангах вэ гэдэг бодлогоо тодорхойлж, өөр дээрээ мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй. Жишээлбэл, Дарханд техник шинжлэх ухааны сургууль, лаборатор, парк нь байгаад орон сууц, хүүхдийн сургуулийн асуудлыг цогцоор нь шийдээд өгвөл залуус аль ч аймагт очих дуртай байгаа шүү.  Мөн нэн тэргүүнд боомтуудын төвөө хот болгоод хөгжүүлээд явах ёстой” гэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube