Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-02 нд нийтлэгдсэн байна.

Д.Өнөрболор: Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан Төвийн бүсийн төлөвлөлтийн стратегийг оновчтой болжээ гэж хэлж чадахгүй нь

2/ 2/ 2024    12 цаг 54 минут

“Монголын эдийн засгийн форум-2024” энэ сарын 1,2-нд “ Бүсчилсэн хөгжил” сэдвийн дор Төрийн ордонд болж байна.

“Төвийн бүсийн нийгмийн үйлчилгээ-ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд” салбар хуралдаанд оролцогчдын байр сууринаас хүргэж байна. Төвийн бүсийн хувьд хүн амын төвлөрөл ихтэй ч ажиллах хүчний оролцооны хувьд доогуур байдаг аж. Ажилгүйдлийн түвшин Дархан 16.2, Сэлэнгэ 24, Төв аймаг 26 хувьтай гарсан нь улсын дунджаас маш өндөр гарсан байна.

 Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан : Ажил хийсэн хүн  сайхан амьдардаг нийгмийг Монгол Улс байгуулах ёстой гэж хувь хүний зүгээс боддог. Төвийн бүсийн тэргүүлэх 5 чиглэлд хөнгөн хүнд үйлдвэрийн парк байгуулна гэж байсан. Бидний зүгээс заавал шинээр юм байгуулна гэхээс илүүтэйгээр одоо байгаа боломжоо ашиглах ёстой. Дарханд арьс ширний цогцолбор парк байгуулна гээд 2017 оноос хойш яригдсан. Гэвч өнөөдөр байгуулагдсан юм алга. Үнэхээр байгуулж чадахгүй юм бол Дархан нэхий, Дархан минж гээд байгаа хоёр үйлдвэрээ маш сайн дэмжих хэрэгтэй. Дарханд бол боломж байна. Цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдсэн байна. Хөвсгөл, Булган мөн төвийн аймгуудаас түүхий эд татан төвлөрүүлэх боломжтой.

Хүмүүс хонины нэхий үнэгүй боллоо гээд халаглаад байдаг. Гэтэл бид махны чиглэлийн хонь үржүүлчихээд нэхийнээс нь ашиг олох тухай яриад байдаг. Уучлаарай, энэ нэхий чинь үнэгүй байхаас өөр аргагүй. Өнөөдөр арьс ширний салбарынхан импортоор хонины нэхий худалдаж авч байна. Бид гаднаас 30 мянган төгрөгөөр нэхий худалдаж авч байна. Тиймээс төвийн бүс дээр Орхон хонь шиг нарийн ноостой хонио үржүүлэх ёстой.  Улсын бодлогоор үржүүлэх хэрэгтэй. 1990-ээд оны эхээр бид 200 мянган нэхий дээл ОХУ руу гаргаж байлаа. Сибирийн хүйтэн зах зээл рүү уламжлалт бүтээгдэхүүнээ экспортлох боломж бидэнд байна. Хөнгөн аж үйлдвэрийн салбар бол олон ажлын байрыг бий болгодог. Нөгөө талдаа богино, дунд, урт хугацааны хөгжлөө тодорхойлоод үүндээ тохируулж мэргэжилтнээ бэлтгэх ёстой. Инженер гэхэд дотроо хэдэн янз билээ. Залуусаа тухайн аймгаас нь сургах хэрэгтэй. Ажлын байрыг бий болгох боломж бол их бий. Тээвэр ложистикийн боломжоо ашиглаад ажлын байраа бий болгоход л бодлогоо чиглүүлэх ёстой байх. Алтанбулагийг бид зөвхөн өөрсдөө гэлтгүй Оросын зүгээс босгуулж болно.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: Энэ бол гэнэт гарч ирсэн асуудал биш. Олон жил яригдаж байгаад өнөөдөр цаасан дээр бууж хэрэгжиж эхэлж байна. Монголчууд хот айлаар хөгждөг. Тийм учраас зэргэлдээ байгаа аймаг сумд нийлж хөгжинө гэдэг хамгийн зөв бодлого. Манай гурван аймгийн хувьд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн гурван хотын хамарсан гэдгээрээ давуу талтай.

Сэлэнгэ аймаг гэхэд 60 хувь нь газар тариалан, Дархан-Уул аймаг 45х45-ийн харьцаатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бол Төв аймаг үйлдвэрлэл нь давамгайлдаг. Тиймээс өөр өөрийн онцлогийг ашиглаад давуу хөгжих боломжтой. Хоёрдугаарт, бүс нутагт газар тариаланг хөгжүүлэхтэй зэрэгцээд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх маш том боломжтой. Уулзалт чуулган бүр дээр ажлын байр яах вэ гэсэн асуудал хөндөгддөг. Гэтэл төр ажлын байрыг бий болгохгүй. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт ямар үйлдвэр барих вэ гээд биднээс асуугаад байх шаардлага байхгүй. Бид мэдэх ч үгүй. Хувийн хэвшлийнхэн л үүнийг олж харна. Тэд мэднэ. Хувийн хэвшлийн мэдээд хийх гээд байгаа зүйлд л төр саад болохгүй байх хэрэгтэй.

Тухайлбал, яг өнгөрсөн оны өдийд бас л тайзан дээр суугаад Арьс ширний цогцолбор байгуулах тухай ярьж байсан. Ашигтай, үр дүнтэй гээд хувийн хэвшил нь ажлаа эхэлтэл төрийн шийдвэрээр зогсоочихсон. Олон дахин ингэж худлаа ярьдгаа л больё. Хувийн хэвшилд саад болоод байгаа төрийн бодлогуудаа засчих.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Төвийн бүсийн хувьд маш оновчтой нэгдэл. Тойргийн эдийн засгаас бүс нутгийн эдийн засагт шилжиж байгаа энэ цаг үед бид маш том судалгаатай, нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэсэн, бүс нутгийн нөөцийг зөв тодорхойлсон, удирдлага, зохион байгуулалт, улс төр нийгмийн асуудлаа зөв тооцоолсон, уялдаа холбоог нь хангасан стратегийн төлөвлөлттэй байх ёстой болов уу. Монгол Улсын хувьд хэрэгжилт тал дээр цалгарддаг бодлогыг маш зөв төлөвлөж, тодорхой явуулах ёстой.

. Тиймээс энэ тал дээр ажиллаж байгаа, мэргэжлийн хүмүүс маань  анхаарлаа хандуулах нь зүйтэй байна.Сэлэнгэ аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний хот, Дархан ухаалаг, шинжлэх ухааны хот, Зуунмод бүтээлч хот гэдэг агуулгаар оржээ. Гэтэл энэ нөхцөл байдал, боломж нь байна уу. Энэ бол нөөц боломжоо бүхэлд нь харсан, бүрэн шийдэл бүхий стратеги төлөвлөлт болж биш.

Төвийн бүсэд өнөөдөр 300 мянга гаруй хүн амьдарч байна. ДНБ-ний 2,9 их наяд төгрөгийг, үр тарианы 70, хүнсний ногооны 66 хувийг үйлдвэрлэж байна. Стратегийн бүс нутаг учраас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортлох нөөц боломжтой. Ялангуяа хөдөөгийн сэргэлтийн тулах цэг нь байх боломж бүхий бүс нутаг.

Тиймээс стратеги бодлого төлөвлөлтөө том, хол хараач ээ. Дархан бол хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн хөгжүүлэх бүрэн боломжтой, аж үйлдвэрийн хот.  Тэгвэл Хөшигийн хөндийг тойрч олон улсын тээвэр ложистик, банк санхүүгийн төвүүд байгуулагдаж, үндэсний болон дэлхийн хэмжээнд нэвтрэх боломжтой гэж харж байгаа юм.

Ийм гол тулгуур бүс нутагтаа эхнээс нь стратегийн зөв, алсын хараатай төлөвлөлт нэн чухал.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube