![](stat/file/p/l/242/170685150165bc7cad07db4.jpg)
Олон нийтийн цахим сүлжээнд "Гантөмөр Хажидмаа" хаягаас "ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа... хандивын данс.... " гэх ташаа мэдээллийг нийтэлсэн байна хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.
Уг асуудлыг тодруулбал, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Х нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших "Эрдэнэс Тавантолгой" компанийн байранд "Ногдол ашиг өг" гэж хэрүүл маргаан үүсгэн бусдын биед халдаж, цохисон үйлдэлд иргэний гомдлоор Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Мөн түүнтэй хамт явсан иргэн Э нь бусдын биед халдсан үйлдэл гаргасан тул түүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Ийнхүү цагдаагийн байгууллагаас иргэн Х, Э нарын бусдын биед халдсан үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт явуулсан бөгөөд ногдол ашиг шаардсан гэх асуудалд шалгалт явуулаагүй гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.