МҮХАҮТ-ын “Entreprenuer” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Гранпри шагнал хүртсэн болон оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн тугийг МҮХАҮТ-ын гадна бүтэн жилийн турш мандуулдаг уламжлалтай. Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2023" Меркури цом гардуулах ёслолын "Гран при" Алтан Меркури шагналын эзэн “Ханбогд Кашимер" ХХК, Ази, Номхон далайн орнуудын ХАҮТ-уудын нэгдсэн Холбооны шагналаар шагнагдсан "Скай хайпермаркет" ХХК /emart/ болон шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан "Оюу Толгой" ХХК, "Монголын Алт (МАК)" ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Энержи Ресурс" ХХК, " Номин Холдинг " ХХК, " Мобиком Корпораци " ХХК, "ХААН Банк" ХК, "М-Си-Эс Кока-Кола” ХХК, "ТЭСО" ХХК, "Грийн Групп" ХХК-ийн тугийг мандуулсан байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.