Парисын их дуулгын 66 кг-ын жингийн барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ний хошой хүрэл медальт, ОУХМ Б.Нармандах барилдаад хүрэл медаль хүртлээ. Тус барилдаанд гурван торгуулиар Б.Нармандах ялжээ. ОУХМ Б.Нармандах дагах тойргийн барилдаанд Украины бөхийг ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд ийнхүү хүрэл медаль хүртэж, тэмцээнээ өндөрлүүлжээ.
Дашрамд дуулгахад өнгөрсөн жил, мөн Украины бөх Богдан Ядовыг хөмрөх мэхээр ялж байжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.