"НЭГДЭЛ" клубын бөхчүүд 17 дугаар жарны “Хилэнт эх” хэмээх модон жилийн сар шинийн баярт зориулсан цаг тооны бичиг гаргаж худалдаанд гаргажээ. Өнөөдрөөс эхэлж бөхийн өргөөн дээр сар шинийн цуврал барилдааны үеэр худалдаалагдах болно. Цаг тооны бичгийн үнэ 30 мянга бөгөөд 10 аас дээш авбал 25 мянгаар зарна, хүргэлт үнэгүй юм байна. Сар шинийн үеэр бөхөд дуртай ойр дотны хүндээ бэлэглэхэд сайхан бэлэг болно гэдгийг бөхчүүд ярьж байна. Харин энэ цаг тооны бичгийн борлуулатын тодорхой хувийг сайн үйлсийн аянд зориулахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.