Парисын их дуулга тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон ОУХМ Б.Ганхайч Монголын багийн анхны медалийг хүртлээ.
Түүний жинд 40 жүдоч зодоглосноос Узбекистаны Севинич Исокова, Чехийн Рената Зачова, Косовогийн Лаура Фазлиуг ялаад хэсгийн аваргын төлөө Нидерландын Жоанна ван Лешотод ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Кубын Мэрилэн Дел Торо Карвахалыг буулган авч, Японы Кирари Ямагүчиг ялснаар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Б.Ганхайч нь ийнхүү Их дуулгаас 5 дахь медалиа хүртэж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.