Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем нэг өдрийн дотор цэргийн тусгай ажиллагааны бүсэд Украины 100 шахам нисгэгчгүй нисэх онгоцыг устгалаа гэж Оросын Батлан хамгаалах яамны Telegram сувагт мэдээлсэн байна.
Агаарын довтолгооноос хамгаалах системүүд нийтдээ тухайн өдөр Украины 97 нисгэгчгүй онгоцыг устгасан байна. Тэднийг Великий Выселок, Голиково, Белогоровка, Токмак, Новое, Очеретоватое, Чистополье зэрэг суурин газруудад устгасан гэжээ.
Барууны хүчний бүлэглэлийн их буучид Купянскийн чиглэлд Украины Зэвсэгт хүчний байрлалд ойртож байсан нөөцийг устгаж, улмаар дайсны ангиудын эргэлтийг тасалдуулсан гэж Оросын батлан хамгаалах яам өмнө нь мэдээлсэн юм.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Мэдээнүүд яасан их зөрүүтэй юм бэ дээ. 7 дрон байгаа оносон 4 ыг л устгасан байна.