БИЛГИЙН ТООЛЛЫН 25
2024.02.05 / ДАВАА ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын 2 сарын 5, Сумьяа гараг. Билгийн тооллын 25, Эрхтэний тэнгэрт одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөрэхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Нүд бүрэлзэн улцайна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.