Олон улсын биатлоны холбооны залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээн болж манай үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуудагч олимп, дэлхийн аварга А.Попов, ОУХМ Ц. Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын удирдлага дор өрсөлдөв. ОУХМ Э.Энхсайхан 10км-ын Спринт уралдаанд шагналт 6 дугаар байрт шалгарлаа. Харин спортын мастер Ж.Гантулга 68-р байр, Б.Хонгор 98-р байрт тус тус эзэллээ. Ийнхүү үргэлжилсэн тэмцээнд Монголын баг тамирчид 39 орны багаас 19 дүгээр байр шалгарсан байна. Олон улсын хэмжээний мастер Э.Энхсайханы шагналт 6 дугаарт байрт шалгарсан явдал нь Монголын биатлоны түүхийн бас нэг шинэхэн түүхийн хуудас болж өгөв.
Эх сурвалж: MGLsport.com
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.