“МИАТ” ТӨХК-ийн “Зорчигчийн хоол” катерингийн үйлчилгээний талаар сүүлийн өдрүүдэд багагүй шуугиан дэгдээд байна. Хоолны стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээс үйлчилж байгаа талаар мэргэжлийнхэн ч хатуухан шүүмжилж буй. Тэгвэл 2023 онд зорчигчийн хоолны тендерт шалгарсан “Ред рок катеринг” ХХК нь өнөөдрийг хүртэл хоолоо хотын төвөөс зөөн нийлүүлдэг гэнэ. Учир нь хилийн тусгай бүсэд нэвтрэх зөвшөөрлөө аваагүй, Чингис хаан олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулах байргүй учраас хэдэн цагийн түгжрээг туулан хотоос хоолоо зөөвөрлөж байгаа нь хоолны чанар, стандарт алдагдахад хүргэж байгаа бололтой. “Зорчигчийн хоол” катерингийн үйлчилгээний тендер хууль бус болсон эсэх асуудлаар МИАТ-ийн удирдах албаны хэд хэдэн хүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа ч одоогоор “МИАТ” ТӨХК-аас албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.