Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-05 нд нийтлэгдсэн байна.

УИХ-ын гишүүд амлахгүй, өгөхгүй, тайлагнана

2/ 5/ 2024    10 цаг 48 минут

Үндсэн хууль болон Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 оны сонгуулиар тойргоос 78, хувь тэнцүүлэн буюу жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно.  УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6 нийт 13 байхаар УИХ-аас баталсан.

Тухайлбал, Увсаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ч.Хүрэлбаатар сайд 2024 онд Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг нэгтгэсэн сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшинэ. Хэрвээ сонгогдвол баруун 4 аймгийг төлөөлж, УИХ-д сууна.

Хуулийг санаачлан батлуулсан Засгийн газрын тэргүүний тайлбарласнаар УИХ-ын гишүүд “Миний аймгийн дотуур байр” гэхээ болиод “манай бүсийн дотуур байрууд” гэж ярьдаг болох юм.

Мэдээж аливаа зүйл эерэг болон сөрөг талтай гэгчээр хэдийгээр гурваас дөрвөн аймгийг төлөөлнө гэж байгаа ч хамгийн олон хүн амтай хоёр аймгийн сонгогчдын саналыг авсан тохиолдолд УИХ-ын гишүүн болох магадлал өндөр. Энэ нь хүн ам цөөтэй аймгуудын сонгогчдын сонгох эрх тэр бүр хангагдахгүй гэсэн үг.

Гэсэн ч УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойргоос сонгогдсон л бол бүсийн төлөөлөл болно. “Миний Увс нутгийн түмэн” гээд яриад, төсөв хөрөнгийг чирээд, чиглүүлээд байх эрхгүй.

1.

2024 оны УИХ-ын сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоосон учраас хоёрдугаар сарын 1-нээс УИХ-ын сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлсэн байгаа. Хэсгийн хороо байгуулах, сонгуулийн төв комисс байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах, шилжилт хөдөлгөөнийг зогсоох, нам эвсэл мөрийн хөтөлбөрөө танилцуулах, нэр дэвшүүлэх гээд зургадугаар сарын 28-ны өдрийг хүртэл УИХ-ын сонгуулийн тухай мэдээллээр амьсгалах өдрүүд айсуй.

Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан цаг хугацааны хуваариар нам эвслийн нэр дэвшүүлэх ажиллагаа 2024 оны 5 дугаар сарын 14-нөөс эхэлнэ. СЕХ нь 6 дугаар сарын 01-нээс нэр дэвшигчдийн бүртгэж, сурталчилгаа албан ёсоор 6 дугаар сарын 10 наас эхэлж, 26-нд дуусах юм байна. Тэгэхээр энэ 17 хоногийн хугацаанд гурваас дөрвөн аймгийн хамарсан тойргоо бүхлээр нь тойрч, сурталчилгаа хийнэ гэдэг нэр дэвшигчээс шандас шаардах нь тодорхой. 

УИХ-ын гишүүдийн хувьд хаврын чуулган эхэлтэл тойрогтоо ажиллах үүрэг хүлээсэн.  Ингэхдээ зөвхөн хуучин тойрог гэлгүй томсгосон тойргоор ажиллаж байгаа аж. Гол нь тэд хуулийн дагуу ажиллах ёстой. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчээс илүүтэйгээр сонгогч бид хэрсүү, мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал гэдгийг хэн бүхэн анзаарч буй биз. 

Сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа шинэ хүмүүст өөрийгөө таниулахад цаг хугацаа хязгаарлагдмал ч өнөөдрийн УИХ-ын гишүүдэд тайлангаа тавьж, дүнгээ авахад хангалттай хугацаа байна. Тэдэнд хуулиар тайлан тавих эрх л зөвшөөрөгдсөн. Гэтэл сүүлийн өдрүүдэд тайлангийн сэтгүүлтэй хамт чихэр, сүү, гарын бэлэг гэх зүйлс ирж байгаа тухай мэдээллүүд харагдах болов. 

Хэрвээ танай гэрт ийм зүйл ороод ирвэл хууль бус сурталчилгааны нэг хэлбэр. Та хуулийн байгууллагад хандах эрхтэй бөгөөд  хэрвээ таны гомдол батлагдвал Сонгуулийн тухай хуулийн 75.2-оор СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгох хүртэл хариуцлага тооцох юм.

2.

Хууль бус сурталчилгаа гэж юуг хэлээд байна вэ. Хамгийн наад зах нь, УИХ-ын гишүүн тань тайлангийн сэтгүүлээ өмнөө бариад чихэр, сүү, ул боов, хөнгөлөлттэй үнийн купон, үнэ төлбөргүй үйлчилгээ санал болговол та цагдаад мэдэгд.

Мөн нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, гадаад, дотоод аялал, амралт сувилалд амраах, ирээдүйд мөнгө эд бараа өгөх гэрээ байгуулах, ажлын байранд зуучлах, хувьцаа өгөх гэх зэрэг хуулиар хориглосон. Үүнээс гадна 2024 оны төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах нь хуулиар хориглосон зүйлд багтана. 2012 оны сонгуулиар МАН, АН хоёр уралдан 1 саяас 1.5 сая төгрөгийн иргэн бүрт өгөх амлалт өгч байсныг та санаж буй биз. Энэ удаад сохор зоос ч амлах эрх тэдэнд байхгүй.  

Тиймээс ирж буй гишүүнийхээ амнаас гарч буй гоё үг бүрийг анхааралтай сонсоход гэмгүй. Таны гомдлоор нэр дэвшигчийг эргүүлэн татах бүрэн боломжтой учраас гоё “донгоддог” гишүүнээ хуулийн дагуу “хөөх” боломж нь сонгогчид бий. 

УИХ-ын Сонгуулийн тухай хууль

75 дугаар зүйл.Нэр дэвшигчийг хасах

75.1.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

75.2.Нэр дэвшигч энэ хуулийн 35.3, 38.2, 48.1, 48.5.1, 48.5.2, 56.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.

75.3.Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол түүний нэрийг саналын хуудаст бичихгүй.

75.4.Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube