Улсын хэмжээнд бүх сурагчдыг стрептококийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулж байна. Тодруулбал НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах төслийн хүрээнд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6-15 настай сурагчдыг шинжилгээнд хамруулж буй.
Одоогийн байдлаар Улаанбаатарын хэмжээнд эрт илрүүлэгд 37000 гаруй сурагч хамрагдсан ба одоогийн байдлаар шинжилгээнд хамрагдсан сурагчдын 10 хувьд стрептококийн халдвар илэрсэн байна. Халдвар илэрсэн сурагчдад эмийн эмчилгээ хийж, бүрэн эмчилснээр ирээдүйд үүсэх хүндрэлээс сэргийлж буй. Эцэг, эхчүүдээр зөвшөөрлийн хуудас бөглүүлж, зөвшөөрсөн тохиолдолд уг шинжилгээг хийх аж. Нийслэлийн хэмжээнд шинжилгээнд хамрагдах насны 300 мянган хүүхэд байна хэмээн НЭМГ-аас мэдээллээ.
Хүүхдийн А стрептококкийн халдварыг эрт илрүүлж эмчилгээнд хамруулснаар ирээдүйд үүсэж болох хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөл, зүрхний олдмол гажгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.