БИЛГИЙН ТООЛЛЫН 26
2024.02.06 / МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын 2 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 26, Гар одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.