Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-06 нд нийтлэгдсэн байна.

Хөндөх сэдэв: Өдөр бүр хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болж байна

2/ 6/ 2024    7 цаг 10 минут
Хүүхэд гэж ариухан ертөнц. Аав ээждээ, ах эгчдээ, өвөө эмээдээ ахан дүүстээ аз жаргал атгаж ирдэг нар ч гэдэг.  Энхрийлж, хайрлаж өсгөсөн энхэр үрсийг гаж дон шүгэлсэн хүн дүрснүүд бузарлаж, дэвслэх нь ердийн үзэгдэл болох нь хэмээн тоо баримтууд өөрийн эрхгүй эмзэглэл төрүүлнэ. Ил харагдахгүй, нийгэмд мэдэгдэхгүй байгаа ч бага насны хүүхдийг хүчиндэх хэрэг өдөр бүр шахуу гарч, цагдаагийн 102 дугаарт бүртгэгддэг гэдгийг албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед хүчингийн хэрэг олноор бүртгэгддэг болжээ. 
ЦЕГ-ын ГХУСХ-ийн алба хаагч Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "Хүчингийн хэрэг бүртгэгдээгүй өдөр бол цэлмэг нартай өдөр шиг санагддаг шүү. Өдөр бүр  цагдаагийн тусгай дуудлагад хүүхэд хүчиндүүллээ гэх мэдээлэл бүртгэгдэж байна. Насанд хүрээгүй нялх охид эмэгтэйчүүдээс гадна эрэгтэй хүүхдүүд ч бэлгийн хүчирхийллийн хохирогч болоод байна. Яг урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаад ирэхээр энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд аюулын харанга дэлдэхээр гарч байгааг анзаарна. Хэрэг бүртгэгч байхдаа мэддэггүй байсан нь үнэн. Өглөө болгон бид ажилдаа ирээд хоногийн бүртгэл мэдээлэл шүүж үздэг. Нөгөө л насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн,  бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүчиндэхийг завдсан гэх мэт үйлдлүүд 3-4, 4-6 гэх мэтээр бүртгэгддэг. Үл таних хүнд хүчирхийлүүлсэн хүүхэд үнэндээ цөөн байдаг. Сүүлийн үед цахим сүлжээгээр дамжуулж танилцаад эцэстээ бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болох тохиолдол гарч байна" гэж ярьсан юм. 
Хүчингийн хэргийг хэн үйлддэг вэ?
Хүүхдүүд гудамжинд явж байгаад танихгүй хүний дарамтанд орж, хүчирхийлүүлж байна уу гэвэл  үгүй юм. Энэ төрлийн гэмт хэргийн судалгааг харахад ихэвчлэн ойр дотны хүмүүс нь хүүхэд хүчирхийлсэн байна.  Цагдаагийн судалгаанаас харахад 76 хувь нь гэр бүлийн буюу ойрын хамаарал бүхий хүмүүс байдаг аж. Тухайлбал, өвөө нь, төрсөн аав нь, хойд эцэг нь, төрсөн ах, үеэл, нагац нь гэх мэт.  Угтаа бол энэ хүмүүс үр ач зээгээ, дүүгээ, охиноо аюулаас хамгаалах ёстой хүмүүс. Гэтэл мунхаг байдлаараа насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Тун харамсалтай. Орон нутагт иймэрхүү төрлийн гэмт хэрэг их гардаг байна. 
Нэгэн иргэн өөрийнхөө цахим хуудсанд "Үнэхээр хүнд асуудал байдаг. Яах вэ, одоо яах вэ гэмээр.
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ажиллалаа. Тэр үеэр Ерөнхий шүүгч нь "Долоо хоногтоо заавал 1-2 удаа бага насны хүүхэд хүчиндүүлсэн хэрэг шийддэг боллоо" гээд ярьсан. "Нөгөө хүүхдүүдээ хамгаалах ёстой хүн, газрууд нь шүүх хурал дээр ирчихээд гомдолгүй ээ гээд байдаг, цаашид гарах үр дүнг нь, хүүхдээ боддоггүй. Хохирогч нь гээд нэг жаахан амьтан...." гээд ярихыг сонсоод эмзэглэлээ" гэж бичжээ. 
Бид насанд хүрээгүй охидоо хаана нуух вэ. Цаашид яах вэ, ийм байдлаар явсаар байх уу. Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулж, хуулиа чангатгах ёстой юу. Яагаад гэвэл хүчингийн гэмт хэрэг үйлдээд шоронд орсон ч шоронгоос гарч ирээд ийм төрлийн гэмт хэргээ дахин үйлдээд байгаа үзэгдэл ч байдаг юм байна. Тэгэхээр хуулиа чангалж, хүүхэд хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноох нь зөв гэдгийг олон нийт хэлж байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Ерөнхий сайд Хүүхэд тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хүрээнд нэн яаралтайгаар хуулийн төслийг боловсруулахыг ХЗДХ-ийн сайдад үүрэг болгосон.  Эрүүгийн хуульд ямар өөрчлөлт оруулах талаарх танилцуулга хийхээс өмнө шүүлтүүртэйгээр мэдээллийг түгээж өгөхийг хүсэж байна.  Энэ төрлийн гэмт хэргийн мэдээллийг нийтэд шүүлтүүргүй түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст сэдэл өгч, гэмт хэргийг гаралт өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл болж байгаа нь биднийг түгшээж байна" гэсэн. 
Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлт:
Бүх насаар хорих ял ногдуулахаар заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 20 жил байсныг 30 жил болгож байгаа. Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах хэргийн хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна.
Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. 
Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй. 
Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно.
Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 насанд хүрээгүй хүүхэд байсан. Хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 3 хүн тутмын 2 нь хүүхэд байна. Сүүлийн 2 жилд 432 хүнийг энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оноосон байна. Энэ ял ногдуулсан ялтны 22.7 хувь нь 98 хүн урьд нь ял шийтгүүлж байсан хүн. Ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр дээр анализ хийхэд 2021 оны 54.6 хувьд 10-15 жилийн ял, 2022 онд 52.4 хувьд 10-15 жилийн ял оногдуулсан байна.
Бага насны хүүхдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ногдуулах Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэдгийн нотолгоо болж байна.
2013-2023 оны хугацаанд бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн 3879 хүн суллагдсан байна. Үүний 45.4 хувь хүчиндэх, 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн хүмүүс байна. Дээрх суллагдсан 3879 хүнээс ЗУРГАА нь дахин гэмт хэрэг үйлдсэн. 
 
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube