Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Грэммигийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо болж байна.
Их Британийн дуучин Дуа Липа ёслолын нээлтийн тоглолтын өмнө улаан хивсэн дээр Courrèges гинжин даашинзаар гоёжээ.
Дуа Липагийн нэгэн адил Билли Эйлиш "Барби" киноны дуунд оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнал хүртэж, ёслолын өмнөх телевизийн нэвтрүүлэгт визуал медиад зориулж бичсэн шилдэг дууны шагналыг хүртжээ. Тэрээр улаан хивсэн дээр хар, ягаан өнгийн Барби хүрэмтэй гарч ирэв.
Майли Сайрус бараг бүхэлдээ алтан утсаар хийсэн хувцасиай гарч ирэв. Дуучин бүсгүй энэ удаад зургаан номинацид нэр дэвшиж байгаа.
Лана Дел Рэй, Тэйлор Свифт нар энэ жил олон номинацид нэр дэвшсэн.
Оливиа Родриго Versace загварын хувцасаар гангарчээ.
Реппер Ice Spice шилдэг шинэ уран бүтээлч зэрэг дөрвөн шагналын төлөө өрсөлдөж байна.
Долоон номинацид нэр дэвшсэн R&B дуучин Виктория Моне ээжийнхээ "Холливуд" дуунд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Грэммигийн хамгийн залуу нэр дэвшигч 2 настай охин Хазелитэйгээ хамт иржээ.
Ёслолд Doja Cat корсет даашинз сонгосон байна.
Билли Жоэл 2007 оноос хойш анхны сингл дуугаа гаргасан юм. Тэр эхнэр охидтойгоо улаан хивсний ёслрлд иржээ.
Хоёр хэсгээс бүрдсэн ёслолын эхний хагаст Фиби Бриджерс, Жулиен Бейкер, Люси Дакус нар оролцсон инди супер хамтлаг Boygenius шилдэг рок дуу, рок гүйцэтгэл, альтернатив цомгийн шагналыг хүртлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.