АНУ-ын сенаторууд Украйн, Израильд туслах, АНУ-ын өмнөд хилийг бэхжүүлэхэд чиглэсэн нийт 118 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийн тухай удаан хүлээсэн хуулийн төслийг зөвшилцөв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг хуулийн төслийг дэмжиж, батлахыг хойшлуулахгүй байхыг Конгрессоос хүссэн юм. Долоо хоногийн дундуур анхны санал хураалт явуулах төлөвтэй байгаа ч хуулийн төсөл нь Бүгд найрамдах намын олонх болсон Төлөөлөгчдийн танхимд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарах нь нэгэнт тодорхой байна. Түүнчлэн Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон үүнийг хориглоно гэдгээ хэлсэн.
Өнгөрсөн намраас хойш сенаторууд энэ асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь Мексиктэй хил залгаа бүсийг бэхжүүлэх арга хэмжээ, цагаачлалын бодлогыг чангатгах талаар Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны санал зөрөлдөөн байв. Бүгд найрамдахчууд Мексиктэй хиллэдэг хилийн хяналтыг чангатгахыг шаардаж, үүний хариуд Украинд ямар нэгэн нэмэлт тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх болзол тавьжээ.
Нэмэлт санхүүжилтийн нийт хэмжээ 118 тэрбум гаруй ам.доллар. Үүний 60,06 тэрбумыг Украинд, 14,1 тэрбумыг нь Израильд, 20,2 тэрбумыг Мексиктэй хилийн аюулгүй байдлыг хангахад, 4,8 тэрбумыг Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын түншүүдийг дэмжихэд, 2,4 тэрбумыг нь АНУ-ын төв командлал ба Улаан тэнгис дэх ажиллагааг дэмжихэд зарцуулахыг сенатрууд санал болгож байгаа юм..
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.