Харзны усанд орж байхдаа осолдож харамсалтайгаар амиа алдсан хэрэг Архангай аймагт гарчээ. Тодруулбал, энэ сарын 04-ний өдөр 04:00 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн иргэн О харзны усанд орж осолдсон байж болзошгүй гэх дуудлагаар Эрэн хайх, аврах салбарын 2-р бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Б.Баасанбатаар ахлуулсан 7 алба хаагч, Кобе дуудлагатай эрэлч нохойн хамт очжээ.
Аврагчид Орхон голын эрэг дагуу 1 цаг 30 минут аврах завь, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй эрлийн ажлыг зохион байгуулж анх усанд орсон газраас 50 м зайд тухайн иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.