Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгохоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байгаа.
Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 насанд хүрээгүй хүүхэд байсан. Хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 3 хүн тутмын 2 нь хүүхэд байна. Сүүлийн 2 жилд 432 хүнийг энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оноосон байна. Энэ ял ногдуулсан ялтны 22.7 хувь нь 98 хүн урьд нь ял шийтгүүлж байсан хүн. Ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр дээр анализ хийхэд 2021 оны 54.6 хувьд 10-15 жилийн ял, 2022 онд 52.4 хувьд 10-15 жилийн ял оногдуулсан байна.
2013-2023 оны хугацаанд бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн 3879 хүн суллагдсан байна. Үүний 52.9 хувь хүнийг алах, 45.4 хувь хүчиндэх, 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх, 1.6 авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн хүмүүс байна. Дээрх суллагдсан 3879 хүнээс ЗУРГАА нь дахин гэмт хэрэг үйлджээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.