Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд найман настай охин өнгөрсөн долдугаар сарын 13-нд моринд чирэгдсэн, хүнд гэмтэлтэй, газраар тээвэрлэх боломжгүй байсныг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр тээвэрлэж ГССҮТ-д хүргэжээ.
Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болжээ.
Охин ээж, ахын хамтаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид очиж нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Ура!