Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-07 нд нийтлэгдсэн байна.

Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх

2/ 7/ 2024    12 цаг 30 минут

“Нүүрсний хулгай” гэх хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүнийг шалгаж байна хэмээн АТГ-аас 2022 оны 12 дугаар сард олон нийтэд мэдээлсэн. Анх нэр цохуулсан 17 хүний 7 нь УИХ-ын гишүүн байсан нь нийгмийг багагүй цочирдуулсан байдаг. Хэдийгээр төрийн ордон нь суугаа хэдээ энхийн цагаан тагтаа бишийг хэн бүхэн мэддэг ч энэ удаад бөөнөөрөө “хулгайч” гэдгийг сонссон нь энэ.

Ингээд хуулийн байгууллагаас нүүрсний гэх хэргийг шалгаад жил гаруй хугацаа өнгөрсөн ч УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хэрэг л шүүхээр шийдэгдээд байна. Ёстой “дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй” гэгчээр 40 их наяд төгрөгөөр хэмжигдэх хохирол хэмээх том тоотой эхэлсэн “нүүрсний” гэх хэргийн дуулиан сонгууль дөхөөд сарних шинжтэй. Тухайлбал, Т.Аюурсайхантай хамт УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн холбогдсон хэргийн шалгалтын явц үнэхээр удааширч байна уу эсвэл “ хэрэг зувчуулж” сурсан зангаараа сонгуулийн дүн гартал шүүхийн хаалга татахгүй байх арга сэдээд явна уу...   

1.

Монгол Улсын Үндсэн хуульд,

1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн хэмээн заасан байдаг.

Үүнийг хамгийн “зоригтойгоор” зөрчсөн хүн бол УИХ-ын гишүүн асан “Ажнай”  Д.Бат-Эрдэнэ. Хэдийгээр түүнтэй холбоотой хэрэг, хариуцлага тооцох тухай үе үе цухалздаг ч ял зэмээс сугарсаар гурвантаа УИХ-ын гишүүний суудалд тухалсан нэгэн.

Жишээлбэл, Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхад буюу 2010-2011 онд  379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргасан гэх хэргээр түүнийг анх шалгаж эхэлсэн ч 2013 оны 10 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тухайн үед АН төрийн эрх барьж, мань хүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд байсан нь нөлөөлсөн байж болох. Хэргийг өнөөдөр сэргээн шалгах боломжгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа нь аль эрт дууссан.

Мөн 2018 онд АТГ-аас УИХ-ын гишүүн Л.Энхболдын өргөдлийн дагуу Тавантолгой ХК-аас 340 мянган тонн нүүрс алга болсон гэх хэрэгт холбогдуулан шалгасан ч 2021 оны  11 дүгээр сарын 15-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хэргээр хаасан байдаг. Учир нь, тэр 2020 онд УИХ-ын гишүүн болчихсон байв.

Өөр нэг олон нийтэд ил болсон хэрэг бол Д.Бат-Эрдэнийн эзэмшдэг “Ажнай инвест” брокерын байгууллага Тавантолгой ХК-ийн зарим хувьцаа эзэмшигчийн хувьцааг “луйвардсан” гэх. Хачирхалтай нь, бас л хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байдаг аж.

 2.

2022 оны сүүлээр олон нийтэд ил болсон “нүүрсний” гэх тодотголтой хэрэгт холбогдуулан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг 2023 оны 3 дугаар сард прокурорын саналаар түдгэлзүүлсэн.

 АТГ-аас 2023 оны 12 дугаар сард хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн гэж байгаа ч мань хүн үүнд төдийлэн санаа зовохгүй яваа аж. Харин ч өөрийн тойрон хүрээлэгчдээс сонгуульд нэр дэвшигч тодруулж, уяа сойлго тааруулж буй.

Гэтэл, 2023 оны 12 дугаар сард УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “нүүрсний” гэх хэргийн нээлттэй сонсголоос орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д Д.Бат-Эрдэнэ түүнийг тойрон хүрээлэгчдийн учруулсан хохирлын талаар бид хангалттай сонссон.

Сонсгол даргалагч УИХ, Засгийн газрын гишүүн Б.Энхбаярын УИХ-д тавьсан тайланд “Өмнөговь аймгийн ИТХ нь “Тавантолгой” ХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшдэг ч нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээд компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийн компани их хэмжээний нүүрсний гэрээ, хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулсан, ажлын гүйцэтгэгч, бараа, ажил үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох хуулийг мөрдөөгүй. Нүүрс худалдан авагчийг хэрхэн сонгон шалгаруулж байсан нь тодорхойгүй, ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ, их хэмжээний хэлцэлд хамаарахгүй гэрээ, хэлцэл болон ажил гүйцэтгэгч, нүүрс худалдан авагчийн жагсаалтыг баталж ирсэн, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим бүрэн хэрэгжээгүй гэсэн дүгнэлт гарсан” гэж танилцуулсан.

Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнэ нь албан тушаалын давуу байдлаа илт урвуулан ашигласан нь тодорхой, баримтаар нотлогдсон. Энэ удаад тэр “хөөн хэлэлцэх хугацаа” гэх зүйлээр хэргээс сугарч чадахгүй.  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар  улс төрийн өндөр албан тушаалтнууд халдашгүй бүрэн эрхээр халхавчлан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн хэргээ хаалгадаг байдлыг зогсоосон.

Тиймээс, 2024 оны сонгуульд АН олонх болоосой хэмээн залбирч суугаа хүмүүсийн тэргүүн эгнээнд тэр сууж байгаа юм. Харамсалтай нь, энэ бол итгэж болох сугалаа огт биш. Өмнөговь аймагт төдийгүй улс төрд олон жил “ноёрхлоо” тогтоосон энэ эрхмийн шүүхийн өмнө зогсох цаг нь холгүй байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube