Их Британи пуужинг орлох лазер зэвсгийг  анх удаа амжилттай туршлаа

2/ 8/ 2024    13 цаг 20 минут

Шинэ зэвсгийн анхны амжилттай туршилтууд Их Британид болсон: агаарын байг хүчтэй лазераар цохив.

Мэргэжилтнүүд энэхүү лазер нь агаарын довтолгооноос хамгаалах систем дэх пуужингийн хямд хувилбар болж чадна гэж үзэж байна.  Жишээлбэл, нисгэгчгүй онгоцыг устгахад ашиглаж болно.

Их Британийн Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр "DragonFire" нэртэй зэвсэг нь маш нарийвчлалтай тул нэг километрийн зайд  байгаа нэг фунтын зоосыг онох чадалтай.

Лазер зэвсгийн системийг тус улсын Батлан ​​хамгаалахын шинжлэх ухаан, технологийн лаборатори /Dstl/ болон үйлдвэрлэлийн түншүүдтэй хамтран боловсруулж байна. Батлан ​​хамгаалах яам Шотландын Хебрид дэх туршилтын талбай дээр хийсэн энэхүү туршилтыг тухайн технологийг ашиглалтад оруулах чухал алхам гэж нэрлэжээ.

Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд Грант Шаппс хэлэхдээ, энэхүү технологи нь өндөр үнэтэй суманд найдах явдлыг багасгаж,  хохирлын эрсдэлийг бууруулна.

Арми болон Хааны Тэнгисийн цэргийн хүчин хоёулаа агаарын довтолгооноос хамгаалах системдээ энэхүү шинэ технологийг ашиглах талаар хэлэлцэж байна гэж Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв.

Цэргийн тэргүүлэгч гүрнүүд өнгөрсөн зууны дунд үеэс лазерын зэвсгийг бүтээж эхэлсэн. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин аль хэдийн хэд хэдэн эсминец /хөнгөн усан онгоц/ дээр лазерын систем суурилуулиад байна. Гэсэн хэдий ч, тухайлбал, сүүлийн хэдэн долоо хоногт тэд Улаан тэнгис дэх Хути  нарын нисгэгчгүй онгоцыг лазераар биш, харин пуужингаар харвасан.

Үүний зэрэгцээ, агаарын довтолгооноос хамгаалах пуужингууд нь ихэвчлэн нисгэгчгүй онгоцноос хамаагүй илүү үнэтэй байдаг.  Пуужингууд нь хэдэн зуун мянга, бүр сая гаруй долларын үнэтэй байдаг бол харьцангуй энгийн камиказе нисгэгчгүй онгоцууд хэдэн арван мянгын үнэтэй байдаг.

Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр "DragonFire" систем нь 10 секундын турш ажиллахад ердийн гэр ахуйн халаагуур нэг цагт зарцуулдагтай адил эрчим хүч зарцуулдаг. Ерөнхийдөө системийг ажиллуулахын тулд нэг цохилт тутамд 10 фунтээс бага зардал гардаг.

"Эдгээр туршилтууд нь эрчим хүчний зэвсэгтэй холбоотой аюул заналхийллийг ойлгоход асар том алхам хийх боломжийг бидэнд олгож байна" гэж Dstl-ийн гүйцэтгэх захирал Пол Холлиншэд хэлэв.

Лазер зэвсгийн бүтээх ажиллагаа нь Украин, Оросын хоорондох мөргөлдөөнд нисгэгчгүй онгоцыг ашиглах нь нэмэгдэж байгаа үед хэрэгжиж байна.

Эх сурвалж: ВВС

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хокүсэйхо А.Даваанинж сүмогоос зодог тайлж, түүний багш Хакүхо М.Даваажаргалыг зэрэглэл бууруулжээ2 сар 23. 12:21Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр М.Найданхүү, Ж.Энхжаргалан нарыг томиллоо2 сар 23. 10:52“Nova-C” буугч төхөөрөмж өнөөдөр саран дээр газардах төлөвлөгөөтэй байна2 сар 23. 9:00АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүй, хүнд сурталд хамаарах 6 гомдол, мэдээллийг хянан шалгав2 сар 23. 9:00Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг  нэмнэ2 сар 23. 8:45МЕДВЕДЕВ:  ОХУ-ын зэвсгийн үйлдвэрлэл 1500 хувиар нэмэгдсэн2 сар 23. 8:45ЦАГ АГААР:  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж,  шуурна2 сар 23. 7:45ЗУРХАЙ: Өнөөдөр Идэрийн барилдлагатай өдөр2 сар 23. 7:30Сэлбэ голын 21,340 тонн мөсийг зөөн тээвэрлээд байна2 сар 22. 17:05УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад энэ сарын 25, 26-ны өдөр айлчилна2 сар 22. 13:08С.АМАРСАЙХАН: Малчид Төрийн банкнаас 685 тэрбум, Хаан банкнаас 580 тэрбумын зээл авсан байна2 сар 22. 12:24Яармагийн гүүр орчмын шонг өвс ачсан “Норд бенз“ мөргөжээ2 сар 22. 12:09Элон Маск Цагаан ордонд нууцаар зочилжээ2 сар 22. 9:25БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах хөтөлбөрт хамрагдана2 сар 22. 9:13Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарахаа илэрхийллээ2 сар 22. 9:10" Тавантолгой төмөр зам" ХХК-д Засгийн газар, Цагдаагийн байгууллагаас шалгалт оржээ2 сар 22. 8:30ЗУРХАЙ: Улаан бар сарын гурван хөх улаан луу өдөр2 сар 22. 7:45Өнөөдөр хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж  шуурна2 сар 22. 7:30Туркийн үйлдвэрлэсэн тав дахь үеийн сөнөөгч онгоц анхны нислэгээ үйлдэв2 сар 21. 19:35Орон нутгийн замд хунгарласан цасыг цэвэрлэж, үнс, давс цацаж байна2 сар 21. 19:29НИТХ-ын зөвлөл нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ2 сар 21. 19:25НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43 261 иргэн азтан болжээ2 сар 21. 19:21МАДУРО: Венесуэл улс  удахгүй БРИКС-т элсэнэ2 сар 21. 11:00Эрдэнэбүрэнгийн УЦС-ын үндсэн барилгын ажлыг эхлэх гэрээг удахгүй үзэглэх төлөвлөгөөтэй байна2 сар 21. 10:30Папуа Шинэ Гвинейн овог аймгуудын хооронд мөргөлдөөн болж 53 хүн амь үрэгджээ2 сар 21. 10:00Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой2 сар 21. 9:30Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулна2 сар 21. 9:10Өнөөдөр болох үйл явдал2 сар 21. 9:06ФОН ДЕР ЛЕЙЕН: ЕХ ойрын өдрүүдэд Оросын хөрөнгийн орлогыг ашиглахыг хуульчлах болно2 сар 21. 8:50Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой2 сар 21. 8:30ЗУРХАЙ: Хаврын тэргүүн улаан бар сарын дөрвөн ногоон хөхөгчин туулай өдөр2 сар 21. 7:40ЦАГ АГААР: Өнөөдөр говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна2 сар 21. 7:30"Тавантолгой төмөр зам" ХХК бичлэг нь задарсан ажилтнуудаа халжээ2 сар 20. 14:50Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөг хандивлав2 сар 20. 13:45Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх2 сар 20. 12:19Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд Орост үйлдвэрлэсэн машин бэлэглэжээ2 сар 20. 10:44П.Сайнзориг: Энэ онд метроны суурь судалгаануудыг хийж, барилгын ажлыг эхлүүлнэ2 сар 20. 9:59АТГ: Хэрэг бүртгэлтийн 20 хэрэг шинээр нээв2 сар 20. 9:54Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2 сар 20. 9:45 ЮЛИЯ НАВАЛЬНАЯ: Нөхрийнхөө үйл хэргийг  үргэлжлүүлнэ2 сар 20. 8:50
 Facebook Twitter Youtube