Өмгөөлөгч Б.Баатарсайхан, О.Батсүх нараас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан хориог таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч өнөөдөр буюу \2024.02.09\-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Ингэхдээ яллагдагч Н.Өнөрцэцэгийн ар гэрийн нөхцөл байдал, үр хүүхдүүдийнх нь эрх ашгийг харгалзан үзэж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчиллөө. Н.Өнөрцэцэгийн холбогдсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж дуустал Монгол улсын хилээр гарч явахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагат очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарлахаар болжээ. Ингэснээр Сэтгүүлч Н.Өнөрцэцэг 68 хоногийн дараа суллагдаж байна.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Hudlaa gar bsan bn le shu uruvduuleh taktik chim yavahguie humuus chmg ymr bsniig chin medsen shu