Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-13 нд нийтлэгдсэн байна.
Автобусны буудлууд дээр төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" цэгийг байршуулж байна
2/ 13/ 2024 11 цаг 47 минут
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн хуучин эцэс, мөн 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн автобусны буудал дээр төрийн үйлчилгээний цэгийг байршууллаа. Ингэснээр 16 дугаар хорооны 11 мянга, 18 дугаар хорооны 9 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээ ойртож байна.
Өмнө нь тус хороодын иргэд 5-8 км зам туулж, төрийн үйлчилгээ авдаг байсан бол одоо өөрт ойр байрлах автобусны буудлаас бичиг баримт, төлбөр мөнгө шаардахгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрджээ.
Төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр түргэн шуурхай, хаанаас ч ойрхон хүргэх нь түгжрэл, төвлөрөл, хүнд суртлыг бууруулах бодит алхам гэж үзэж буй. Одоогийн байдлаар нийслэлд 46 цэгээр, орон нутагт 81 цэгээр, хилийн чанадад 24 оронд гадаадад буй иргэдэд үйлчлэх 38 цэгээр төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 77 төрлийн лавлагаа, мэдээллийг олгох үйлчилгээг операторын горимоор хүргэж байна. Цаашид нийслэлийн бусад дүүргүүд, шаардлагатай хороод, орон нутагт сумдуудад “Хурдан” цэгийг байршуулах ажлыг ЦХХХЯ, ТЦҮЗГ, E-Mongolia хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.