Их Британи, Латви улс Украины Зэвсэгт хүчинд нисгэгчгүй нисэх онгоц үйлдвэрлэх, нийлүүлэх олон улсын эвслийг хамтран удирдах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрийн хүрээнд тус хоёр улс Украинд 250 сая ам.долларын үнэ бүхий олон мянган нисгэгчгүй онгоц нийлүүлэх юм.
"Дрон эвсэл"-д одоогоор Их Британи, Латви, Швед, Дани, Герман, Литва, Эстони, Нидерланд гэсэн найман улс багтсан байна.
Тус эвсэл Киевт орчин үеийн нисгэгчгүй онгоцыг тасралтгүй нийлүүлж, ингэснээр Украины Зэвсэгт хүчний довтолгооны чадавхийг бэхжүүлнэ гэж таамаглаж байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.