АНУ-ын эрх баригчид Оросыг сансарт цөмийн зэвсэг байрлуулахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ. Өмнөх өдөр нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд тодорхой аюул заналхийлж байгаа гэж зарласан нь үүнтэй холбоотой байж магадгүй гэж ABC телевизийн эх сурвалжаас иш татан мэдээлж байна.
Энэ нь хиймэл дагуулын эсрэг цөмийн цэнэгт хошуу ашиглах боломжийн талаар ярьж байгаа хэрэг гэдгийг тэд баталжээ. "Энэ бол маш түгшүүртэй бөгөөд эмзэг асуудал" гэж ABC-ийн нэгэн эх сурвалж хэлэв.
Улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн үндэслэлээр олон нийтийг түгшээх шалтгаан байхгүй. Энэ тухай Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга, Луизиана мужаас Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон мэдэгдэв.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан ямар аюул заналхийллийн тухай яриад байгаагаа тодорхой хэлээгүй ч ерөнхийлөгчийн засаг захиргаа улс орны аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байна гэж баталж байсан юм. Үүний зэрэгцээ Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооны дарга Майк Тернер "Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн" талаарх тагнуулын мэдээллийг Конгрессын бүх гишүүдэд шалгуулахаар өгсөн байна.
Энэ талаар сайн мэдэх хоёр эх сурвалж болон АНУ-ын нэгэн албан тушаалтан CNN-д мэдээлснээр энэ заналхийлэл Оростой холбоотой.
Эх сурвалж: Vm.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.