Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-17 нд нийтлэгдсэн байна.

Газрын наймааны сонсгол лиценз олголт, нийтийн тээврээр цааш үргэлжлэх бололтой

2/ 17/ 2024    8 цаг 50 минут

Өнөөгийн эрх баригчдын улс төрийн өнгө будагт “СОНСГОЛ” хэмээх  шинэ нэршил хандлага сүлэлдэн орж ирээд буй.

Хөгжлийн банзнаас эхэлсэн сонсгол Нүүрсний хулгайгаар үргэлжилсэн. Үүнээс үлдсэн мөр, үр дүн гэвэл одоогоор  төрд бугшсан хулгай хуйвалдаан, эрх мэдэлтнүүдийн өөрсөддөө тогтоосон эрх дарх эх орны баялгийг хэрхэн хууль бусаар хувааж хүртэх хэрэгсэл болж байсныг Монголын нийгэм мэдэж авлаа. Ерөөсөө Монголын төр ямар нууцлаг хуйвалдааны үүр уурхай болж байсныг эндээс анзаарч болно. Энэ хэлэлцүүлгээр гэм буруу нь нэгэнт тогтоогдсон хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг нийгмээрээ хүлээж байгаа.  Энэ нь эрх баригчдын шударга ёсны хүлээлт хэр байгаагийн бас нэг илэрхийлэл шалгуур болох ёстой.

Олон хүний амийг авч одсон галын аюулын дараа Нийслэлийн газрын наймааны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэгдэж ажлын хэсэг байгуулсан. Энэ парламентын хаврын сүүлчийн чуулган үүнийг олон нийтэд хүргэх байх.

Гэвч Ерөнхий сайдын зүгээс дээрх гурван сонсголоор хяналт шалгалтыг хязгаарлахыг хүсэхгүй байна. Ерөнхийдөө хэлэлцүүлэг хийж олон түмний хараа хяналтад оруулах олон асуудал байгаа гэж тооцож байгаа бололтой.

Тухайлбал,  өнгөрөгч Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баялгийн лицензийн сонсгол, нийслэлийн газрын сонсгол, нийтийн тээврийн сонсголыг хийлгэхээр холбогдох албан тушаалтнуудыг шахаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөн тэрбээр “...Газартай холбоотой асуудлыг тэр чигт нь АТГ-т шилжүүл гэжээ.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавраас анхаарал татах өөр нэг чухал сэдэв байна. Тэр нь энэ цаг үед монголчуудыг хуйгаар нь бухимдуулж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой. Тодруулбал, Ерөнхий сайд дээрх хуралдааны үеэр “Хөрөнгө оруулалтын эх хуульд оролцсон бүх хүн, тухайн үед тэр хуулийг дэмжсэн УИХ-ын гишүүд, сая Хөрөнгө оруулалтын хуулийг боловсруулсан нөхдүүд гээд бүгдийг нь АТГ-т шилжүүлээрэй” гэсэн тухай зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Энэ үеэр тэрбээр “...Иргэдийн мэдэх эрх хангагдах тусам мундаг зүйл яриад байгаа хүмүүсийн бодит үнэн илчлэгдэх болно. Баялгийн лиценз, нийслэлийн газрыг хэн хэн авсан талаарх мэдээлэл ил болсоор байна. Нөгөө л бүлэглэл өнөөдрийн тэгш бус байдлыг үүсгэснийг эндээс ойлгох болно. Ойлгох тусам олон нийтийн дэмжлэг нэмэгдэнэ. Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно. Усны түвшин өдрөөс өдөрт өндөрсөж, нэмэгдэж байгаа шүү. Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэжээ.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгвараар бол газрын наймаанаас гадна баялгийн лиценз олголт, нийтийн тээврийн  хөшигний цаадах нууцууд  олон нийтэд ил тод болох магадлал өндөр байна. Энд дурдсан асуудал бүхэн шударга бус, Но-той ноцтой гэдгийг иргэд ярьж хэлэлцсээр өдий хүргэсэн. Гэвч иргэдийн маань энэ дуу хоолой одоо л “тэнгэрт” хүрэх нь үү гэсэн итгэлийн гэрэл үүнтэй зэрэгцэн сүүмэлзэж эхэлж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube