Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-17 нд нийтлэгдсэн байна.

Алексей Навальный нас барсан тухай Холбооны хорих газар мэдэгдэв

2/ 17/ 2024    11 цаг 07 минут

Оросын сөрөг хүчний удирдагч асан Алексей Навальный нас барсныг Ямало-Ненецк дүүргийн Холбооны хорих газраас мэдэгдэв. Тэрээр Хойд туйлын тойргийн Харп тосгон дахь онцгой дэглэмтэй колонид 19 жилийн ял эдэлж байсан юм. Ерөнхийлөгч Владимир Путин улстөрчийн үхлийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд барууны улстөрчид түүний үхэлд Путиныг буруутгаж байна.

“2024 оны 2-р сарын 16-ны өдөр хорих 3 дугаар колонид Навальныйг явган алхаж байгаад гэнэт ухаан алдаж унасан” гэж мэдэгдэлд дурджээ.

"Тухайн үед колонийн эмч нар яаралтай ирсэн, бас түргэн тусламж дуудсан. Хэргийн газарт ирсэн эмч нар колонийн эмч нарын хийж байсан сэхээн амьдруулах арга хэмжээг хагас цаг гаруй үргэлжлүүлсэн. Гэвч өвчтөн нас барсан” гэж орон нутгийн эмнэлгээс “Интерфакс” агентлаг мэдээллээ.

Түүний эхнэр Юлия Навальная Мюнхений бага хурлын үеэр хэлэхдээ: "Бид зөвхөн Оросын засгийн газрын эх сурвалжаас авсан энэ аймшигт мэдээнд итгэх эсэхээ мэдэхгүй байна. Учир нь  та бүхэн үүнийг мэдэж байгаа. Путин болон Путины засгийн газарт итгэж чадахгүй байна. Тэд үргэлж худлаа ярьдаг" гэжээ.

"Гэхдээ энэ үнэн бол Путин, түүний эргэн тойрон дахь бүх хүмүүс манай улс, миний гэр бүл, нөхрийн эсрэг хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх болно гэдгээ мэдэх ёстой. Энэ өдөр тун удахгүй ирнэ" гэж Юлия Навальная нэмж хэлэв.

"Би дэлхийн хамтын нийгэмлэг, энэ танхимд байгаа бүх хүмүүс, дэлхийн бүх хүмүүст уриалж, бид хамтдаа нэгдэж, энэ бузар мууг ялан дийлж, Орост байгаа аймшигт дэглэмийг ялахыг хүсч байна." гэж үгийнхээ төгснөлд онцолсон байна. 

 

Эх сурвалж: ВВС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй8 минут 15 секундын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"40 минут 30 секундын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ42 минут 39 секундын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”2 цаг 34 минутын өмнөТүүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан3 цагийн өмнөХуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв3 цаг 6 минутын өмнөД.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо3 цаг 7 минутын өмнөУлаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?3 цаг 10 минутын өмнөЦаг агаарын мэдээ3 цаг 15 минутын өмнөЖ.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв3 цаг 18 минутын өмнөС.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав3 цаг 28 минутын өмнөНЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02
 Facebook Twitter Youtube