Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээллээ.
Тэрээр "Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн асуудлыг ихэд анхаарч, төсөвт тусгаж ирсэн. Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн алдаанаас болоод тухайн хэсэгтээ сургууль цэцэрлэгийн хүртээмж багатайгаар байгуулагдсан газруудад газар чөлөөлөлт хийж, улсын сургууль, цэцэрлэг байгуулах зорилгоор төсвийн тодотгол хийгээд байгаа.
Ингэхдээ 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн тодотголд тусгаж, нийт 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тухайлбал,
- Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхон
- Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу Маршал таун, Кинг тауэр орчимд сургууль
- Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 ортой цэцэрлэг
- Материал имфекс хавьцаа болон Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд 960 болон 640 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөж холбогдох хөрөнгө оруулалтыг тусгаад байна.
Таван байршилд газрын зөвшилцөлд хүрсэн. Мөн улсын сургууль, цэцэрлэг барих шаардлагатай арван байршил байгаа учраас газар чөлөөлөлтийн мөнгийг төсвийг нэмсэн. Үүнээс гадна тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байранд нь 4.5 тэрбум төгрөгөөр капитал засвар хийхээр тодотгол оруулсан.
Энэ онд нийслэлээс сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд нийт 146 тэрбум төгрөгийг төсөвлөсөн" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.