Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-19 нд нийтлэгдсэн байна.

Г.ЗАНДАНШАТАР "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулах" заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг хэлэлцэнэ

2/ 19/ 2024    13 цаг 04 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас 12.1.1 буюу Газар эзэмших, ашиглах заалтыг бүхэлд нь авч байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Биднийг ажиллаж байх хугацаанд газрыг 100 жилээр эзэмшүүлэх хууль батлагдах ёсгүй гэж үзэж, бүр мөсөн хаалт хийх хуулийн төслийг батлуулна.

2013 оны Засгийн газрын үед батлуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн энэ заалтыг хүчингүй болгох шаардлагатай. Энэ асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгаа" гэлээ.

2013 онд батлагдсан "Газрыг гадаадын иргэнд эзэмшүүлэх,  ашиглуулах тухай хууль"-ийг хүчингүй болгох санал, санаачилгыг иргэн Номун-Эрдэнэ d.parliament.mn хаягт байршуулсан. Уг санаачилгыг долоо хоногийн дотор 100 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан. 

УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн санал, санаачилгыг заавал авч хэлэлцэх, холбогдох байгууллагад уламжлах хуультай. Ингээд УИХ-аас иргэн Номун-Эрдэнийн санал, санаачилгыг дэмжээд, Хөрөнгө оруулалтын тухай хуульд орсон "Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх" тухай заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Байнгын хорооны бүх дарга нар дэмжсэн. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл байдлыг хангаад байна. Үүнтэй холбоотойгоор Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг зайлшгүй шалгах шаардлага байна гэж үзэж байна. Зарим иргэд 0.07 га газраа авч чадахгүй байхад гадаадын иргэд 100 жилээр газар эзэмших асуудлыг хөндөж байна. Өмнөговьд ийм асуудал гарсан. Газрыг танил тал, эрх мэдэлтэй нь аваад байгааг шалгах Хяналт, шалгалтын түр хороо, ажлын хэсгийг байгуулж байна.

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна" гэлээ.  

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube