Шинийн нэгний өглөө зуслангийн бүсэд айлын адууг хашаа руугаа орлоо хэмээн сүхээр цохиж гэмтээсэн хэрэг гарчээ.
Уг хэрэг явдал хоёрдугаар сарын 10 буюу хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө болжээ. Тухайн иргэний хашаа ой мод, зуслангийн бүсийн тусгаарласан хэсэгт байрладаг бөгөөд адуу модноос бууж явахдаа хашааны нурсан хэсгээр битүүний орой орсон. Сүргийн эзэн шинийн нэгний өглөө адуугаа авахаар очиход нэг даага үхсэн, гурван адуу нь гэмтсэн, хашааны эзэн сүх бариад явж байжээ.
Тус хэргийг одоо СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгаж байна. Сүхдүүлж гэмтсэн адууны нэг нь хурдан удмын азарга бөгөөд эзэн нь гурван сая төгрөгөөр худалдан авсан гэнэ. Хурдан азарга сүхдүүлсний улмаас уралдах чадваргүй болжээ.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
хотын адуучин нэртэй залхуучууд бас нүхтийн ам руу адуугаа оруулдаг өөрсдөө тэгээд алга болдог адуу нь айлын хашаа руу ороод бүх мод бут сөөгийг нь иддэг бас хашааны гадна тарьсан мод бут сөөгийг нь идчдэг ингэж мал маллаад яахийн бэ эсвэл яармагийн 2!урсгалтай зам ру ороод машинд дайруулдаг