Энэ мэдээ хуучирсан буюу 2024-02-20 нд нийтлэгдсэн байна.

Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн анхны уулзалт: Хэн юу ярив

2/ 20/ 2024    8 цаг 30 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Таван шар, Толгойт орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдтэй өчигдөр  уулзсан.

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргээс эхлүүлсэн юм. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгд ордог. Гэвч газар нутгийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч, тэр дундаа хотын төвдөө бүхий л төрийн байгууллага, их, дээд сургуулиуд нь төвлөрсөн нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан болж буй.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь буюу 1.7 сая иргэн амьдарч байна. Үүнийг дагаад түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол, төлөвлөлтийн алдаа гээд олон асуудал урган гарсан. Эдгээр асуудлыг бодлогын баримт бичгүүдэд тусган, шийдэхийн тулд Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсанаар тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн. Улаанбаатар хотод 437 мянган өрх байгаагаас 51 хувь нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд амьдарч байна. Иймээс төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд зургаан дэд төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 36, агаарын бохирдол 22 хувиар буурах тооцоо гарсан. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн дээрх хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн 2500 орчим айлын газрыг чөлөөлж, 18 мянган айлын орон сууц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Түүнчлэн Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл 17.7 км метроны ажил эхэлнэ. Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих Дүүжин тээврийн төслийн ажил гуравдугаар сард эхэлж, ирэх жилийн хоёрдугаар улирал гэхэд эхний шугам ашиглалтад орно. Мөн тойрог хурдны замыг хоёр хувилбараар төлөвлөж байгаа. Эдгээр ажлыг ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зургаан нүхэн байгууламж байгуулахаар төлөвлөснөөс гурав нь энэ онд ашиглалтад орно.

Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн нь үр дүнтэй байна. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг гуравдугаар сарын 1-нээс дүүрэг рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашид дүүргийн зарим чиг үүргийг хороод руу шилжүүлэхээр төлөвлөсөн хэмээлээ.

Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийнхээ нөхцөл байдлыг танилцуулсан.

Тэрбээр “Манай дүүрэг байгуулагдаад 32 жил болж байгаа. 91 мянган өрх, 342 мянган иргэнтэй. Монгол Улсын хүн амын 13 хувь, Улаанбаатарын иргэдийн 23 хувь нь манай дүүрэгт амьдардаг. Мөн 60 мянган түр оршин суугч байгаа мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, 405 мянга орчим иргэнтэй. Дүүргийн нэгдсэн эмнэлгээр өдөрт дунджаар 1320 хүн үйлчлүүлдэг. 68 цэцэрлэгтэй бөгөөд барьж байгаа 12 цэцэрлэг бий. Өнөөдрийн уулзалтад 12 хороо хамрагдаж байна. Тус бүсэд найман сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 6900 хүүхдийн хүчин чадалтай ч 15 мянга орчим хүүхэд сурдаг. 18 цэцэрлэгт 5700 орчим хүүхэд хамрагдаж байна. Зургаан сургууль шаардлагатай байгаа” гэлээ.

Дүүргийн хэмжээнд 2020 онд 10 мянган гэрэлтүүлэг байсныг 22 мянга болж нэмэгдүүлж, энэ жил 1000 гэрэлтүүлэг нэмэхээр төлөвлөжээ. Гэрэлтүүлгийг нэмснээр гэмт хэргийн гаралт 20 хувиар буурсан байна. Мөн үерийн далан, суваг, шуудуу 10 км байсныг найман км-ээр нэмжээ. Энэ онд үерийн 3.7 км далан хийнэ. Үерийн эрсдэлтэй 20 бүс байгаагаас 11 нь тус дүүрэгт байдаг. Үерийн 44.9 км далан барих шаардлагатай. Түүнчлэн дөрвөн жилийн хугацаанд гэр хороолол дунд 50 км авто зам тавьжээ. Энэ жил 28 байршилд 17.5 км замын ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Улаанбаатар хот 204 хороотой. Үүнээс 189 хороо нь төвийн зургаан дүүрэгт, 15 хороо нь захын гурван дүүрэгт байдаг. Хотын төв орохоос өөр аргагүй байгааг бүсчилсэн хөгжлөөр шийдэх боломжтой. Олон улс үүнийг шийдэхдээ иргэд гэрээсээ 15-30 минутын зайд бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн байдаг.

Манай засаг захиргааны анхан шатны нэгж болох хороо нь эрх мэдэлгүй, хорооны Засаг дарга тодорхойлолт гаргаж өгөхөөс хэтэрдэггүй. Иймээс Улаанбаатар хотыг хэрхэн бүсчилж хөгжүүлэх талаар хэлэлцэж, хороодын Засаг дарга нараас саналыг нь сонссон юм.

Хороодын Засаг дарга нар “Сонгинохайрхан дүүргийн нэг хороо дунджаар 10 мянга орчим иргэнтэй. Зарим дүүрэг, сумаас олон хүн амтай хороо олон бий. Анхан шатны нэгжид төсөв хүндрэлтэй байдаг. Асуудлаа өөрсдөө шийддэг болох хэрэгтэй. Одоогийн бүтцээр асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна. Дүүргийн зарим чиг үүргийг хороод руу төсөвтэй нь шилжүүлэх нь зүйтэй. Хүүхэд хамгаалал, гэмт хэргийн ажлууд хороодын Засаг даргад байдаг ч төсөвгүй. Анхан шатны нэгжид эрх мэдлийг өгөх нь зөв. Иймд хороодыг нийлүүлж хөгжүүлбэл оновчтой. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд хороодыг нэгтгэн Өнөр, Баянхошуу, Толгойт, Баянхошуу бүс болговол зохимжтой” зэрэг санал хэлж байлаа. Мөн анхан шатны нэгжид боловсон хүчин хангалтгүй байдгийг ч онцолж байв.

65 дугаар сургуулийн захирал Ч.Хишигмаа “Дунд сургуульд багшийн хүрэлцээ хангалтгүй. Тэр дундаа бага ангийн багш олдохгүй, тэтгэвэртээ гарсан багш, мөн оюутнуудыг ажиллуулж байна. Залуу багш нарт нийгмийн асуудал, тэр дундаа орон сууц хүндрэлтэй байдаг” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд гэрээсээ 15-20 минутын зайд бүх үйлчилгээг авах боломжтой байх төлөвлөлт болон хүний нөөцөө татах бодлогоо гаргаж танилцуулахыг нийслэл болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube