ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд Орост үйлдвэрлэсэн автомашин бэлэглэжээ. Энэ тухай KCNA мэдээлэв.
2-р сарын 18-нд БНАСАУ-ын тэргүүнд өгсөн бэлгийг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Пак Чон Чон болон БНАСАУ-ын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Чен Уны эмэгтэй дүү Ким Ё Жон нар хүлээн авчээ. Энэ нь хоёр орны удирдагчдын хооронд онцгой найрсаг харилцаа тогтоосны тод илрэл гэж тэр хэллээ.
Машины марк, загварыг мэдээлээгүй байна. 2023 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын телевизийн SBS суваг Ким Чен Ун хувийн машинаа Mercedes-Benz Maybach S650 болгон сольсныг олж мэдсэн. Үүнээс өмнө тэрээр дээд зэрэглэлийн Mercedes Benz машин унаж байсан. Гэвч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас ийм машиныг экспортлох боломжгүй болжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.