Венесуэл удахгүй БРИКС-т элсэх болно. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэнийг ТАСС уламжлав.
"Шинэ ертөнц бий болж, БРИКС-ийн нэгдлийн чиг хандлага эргэлт буцалтгүй бөгөөд Венесуэл улс удахгүй БРИКС-д нэгдэнэ" гэж тэр онцлон тэмдэглэв.
Тус улсын удирдагчийн хэлснээр БРИКС-ийн гишүүн бүхий улс орнуудын шинэ ертөнц аль хэдийн бий болсон бөгөөд эргэлт буцалтгүй шинжтэй байна.
Одоогийн байдлаар Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират, Иран, Египет, Этиоп зэрэг есөн улс тус холбооны гишүүн юм.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.