Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын талаар тодруулга хийжээ. Тэрбээр гурвадугаар цахилгаан станын өргөтгөлийн талаар ОХУ-тай яриа хэлэлцээр хийгдэж байна. Гэхдээ тэдний зүгээс нэлээд өндөр үнэ санал болгож байгаа. Үүнд тэднийг буруутгах аргагүй. Эрсдэлтэй нөхцөл байдлаа тооцож хэлсэн санал байх. Яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлж байна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын үндсэн барилгын ажлыг эхлэх гэрээг энэ оны эхний улиралд үзэглэх төлөвлөгөөтэй байна. Ажил ахицтай явж байгаа. Тус станцын зээлийн ерөнхий хэлэлцээрийг Хятадын Эксим банктай хийж байна. Энэ банкны хувьд гүйцэтгэгчээ шалгаруулаад тусгайлсан хэлэлцэрүүдээ явуулдаг онцлогтой. Энэ нь бидэнд давуу тал болсон. Одоо тусгайлсан хэлэлцээрүүд явагдаж байна. Энэ бол хөнгөлттэй зээл.
Эрдэнэбүхэнгийн УЦС-ын хувьд бид гүйцэтгэгчээ шахаж байгаад 2022 оны долоодугаар сард ажлаа эхлүүлсэн. Энэ хүрээнд суурь дэд бүтцийн ажил боломжийн хэмжээнд хийгдээд байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.