Аргын тооллын: 2024-02-22, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07:48-18:24
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Барилдлага: Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр
Билгийн тооллын 13, Бархасбадь гараг. Найралт эх одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын гурван хөх улаан луу өдөр
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:48-18:24.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ. Тэрсүүд өдөр.
Өдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.