Нийт нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Шуурхай ажлын хэсгүүд Эрдэнэт-Булган чиглэлийн замын зорчих хэсгийн гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацан, мөсжсөн хэсгийг цэвэрлэжээ. Мөн Налайх Тэрэлж чиглэлийн замын 39-41 км-т Горхийн даваанд гараар давс, үнс, хайрган хольц цацаж байна.
Түүнчлэн Өндөрдов, Зуунмод, Налайх чиглэлийн авто замын хөвөө, зорчих хэсэгт тогтсон цасыг хусаж, бодис цацсанаас гадна Дархан Сүхбаатар чиглэлийн 308-312 км-т замын хөвөө шуудуунд хунгарласан цасыг авто ачигчаар арилгаж байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Улаанбаатар, Арвайхээр чиглэлийн авто зам дагуу зорчих хэсэгт давс цацаж, Нөмрөг, Сонгино, Улаангом чиглэлд Улаангом талаас 47-55 км-ын зорчих хэсэгт хунгарласан цасыг хусаж цэвэрлэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.