Өнөөдөр /2024.02.22/ өглөө Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалтын шон унаж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэн түгжрэл үүссэн. Үүний улмаас хөдөлгөөн хэсэг хугацаанд саатжээ.
Уг ослын шалтгааныг тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талын өндрийн хязгаарын шонг машинаар мөргөсөн байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 22-ны 03:47 цагт ирсэн. Дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хэргийн газрын үзлэг шалгалт хийхэд өвс ачиж явсан "Норд Бенз" маркийн тээврийн хэрэгсэл уг шонг мөргөсөн байна. Одоогийн байдлаар унасан шонг замаас гаргаж, зорчих хэсгийг чөлөөлсөн, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна".
Уг шонг иөргөсөний улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлжэх юм.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
цагдаад өгч хэрэг үүсгэж байгаад төлүүл