Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш зэвсэг үйлдвэрлэлийн хэмжээ байнга нэмэгдэж байна гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.
Аюулгүйн зөвлөлийн дэд даргын хэлснээр “Батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолбор нь цэргийн ажиллагааны үед ч, энгийн амьдралын нөхцөлд ч өөр өөрөөр ажилладаг нь тодорхой юм. Гэхдээ тодорхой зүйл гэвэл пуужин, сум хэрэгсэл, тэсрэх бөмбөгний үйлдвэрлэл бүр 10 эсвэл 15 дахин, өөрөөр хэлбэл 1000-1500 хувиар нэмэгдсэн" гэж Медведев хэлэв.
Цэргийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлснээр үр дүнд хүрэх боломжтой гэж Аюулгүйн зөвлөлийн дэд дарга нэмж хэлэв. "Тиймээс манай батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолбор миний бодлоор одоо явагдаж байгаа тусгай ажиллагааны үеийн сорилтыг давж, өөрийгөө хамгийн сайнаар нотолсон" гээд Оросын амжилтыг барууны шинжээчид хүлээн зөвшөөрч байгааг Медведев тодотгов.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Америкийн Defence News сэтгүүлд шинжээч Макс Бергманн, Тина Долбая нар Оросын цэргийн аж үйлдвэрийн цогцолбор барууны хоригт дасан зохицох чадвараа харуулсан гэж мэдэгджээ.
Орос улс танк, гранат харвагч, их бууны систем, пуужин зэрэг цэргийн техник хэрэгслийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасныг тэд хүлээн зөвшөөрсөн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хэд хэдэн зэвсгийн үйлдвэрлэлийн үзүүлэлт хэд дахин нэмэгдсэн нь 2024 онд Москвад давуу тал болж магадгүй юм.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.