Шинэ сэргэлтийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн зорилтын дагуу Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Мөн тэтгэвэр 2016 онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн гэжмэдэгдэж буй. Түүнчлэн Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж байгаа юм.
Өчигдөр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Энэ болжил бүр болдог уламжлалт уулзалт.
Энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн реформ илтгэл танилцуулсан. Тэрбээр:
-Манай улсын экспортын 93 хувь уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс Засгийн газар баялгийн реформ хийсэн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 2019 онд улсын төсөвт төлсөн татвар хураамж 962 тэрбум төгрөг байсан бол 2023 онд анх удаагаа хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн. Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэнгэдгийг онцолсон юм.
Ерөнхий сайд "Энэ жил, дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж байгаа" гэдгийг онцлов.
Уулзалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар саналаа хэлэв. 30 жил шийдээгүй асуудлыг энэ Засгийн газар гурван жилд шийдэж буйд талархал илэрхийлсэн юм.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрт тусгасан. Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийг өвлүүлдэг болсон нь маш том дэвшил болсон" гэдгийг онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.