Хьюстонд төвтэй “Intuitive Machines” компанид зохион бүтээсэн “Nova-C” буугч төхөөрөмж сарны гадаргуугаас 92 км-ийн өндөрт тойрог замд орлоо гэж мэдээлээд буй. Nova-C модуль 2-р сарын 23-нд /Москвагийн цагаар 01:49 цагт/ саран дээр зөөлөн газардах төлөвлөгөөтэй байна.
Америкийн Intuitive Machines компанийн Nova-C сарны модультай Falcon 9 пуужинг Флорида дахь Кеннеди сансрын төвд 2-р сарын 15-нд хөөргөсөн юм.
IM-1 даалгаврын хүрээнд буух модуль нь сарны өмнөд туйлаас 300 километрийн зайд зөөлөн буулт хийж, тэнд хоёр долоо хоног хүртэл ажиллах ёстой.
Америкийн “Astrobotic Technology” компанийн ижил төсөл бүтэлгүйтсэнээс хойш сар орчмын дараа Саран дээр төхөөрөмжөө газардуулах “Intuitive Machines” компанийн “IM-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
НАСА-гийн судалгааны багаж хэрэгслүүдийг тээж яваа сансрын уг төхөөрөмж 24 цагийн дотор Сарны гадаргуу руу аажмаар доошилж, баасан гарагт буюу өнөөдөр Сарны өмнөд туйлын "Малаперт А" тогооны ойролцоо газардана.Хэрэв буулт амжилттай болбол 1972 онд НАСА-гийн “Аполлон 17” хөлгийн буугч төхөөрөмж Саран дээр газардсанаас хойш Америкийн төхөөрөмж Сарны гадаргуу дээр газардсан анхны тохиолдол болно. Мөн НАСА-гийн “Артемис” хөтөлбөрийн хүрээнд Саран дээр сансрын аппарат газардуулсан анхны тохиолдол болох юм.
Эх сурвалж: Лента.ру болон бусад
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.